Аналитик


Монголчуудын хэрэглэдэг "Kinder" шоколаднаас үхлийн бодис илэрч шуугиан тарив

4 сар, 1 долоо хоног TIMES.MN

Герман чанартай дэлхий маргаж байсангүй. Чанар, чансаа гэж ойлгогддог герман бараа бүтээгдэхүүнийг эргэлзэхгүй авдаг. Тэгвэл сүүлийн өдрүүдэд хүүхэд багачуудын идэх дуртай Kinder шоколадыг тойрсон дуулиан ОХУ-д ид өрнөж байна. Орос ээж нар Феррерогийн нийлүүлдэг Kinder шоколаднаас татгалзаж, хүүхдүүдийнхээ эрүүл мэндийн төлөө санаа зовинож байна.


Дуулиан ингэж дэгджээ. “Foodwatch” гэх Германы хэрэглэгчдийн эрх ашгийн хамгаалах байгууллага дэлхийд алдартай “Kinder” хүүхдийн шоколаднаас хавдар үүсгэдэг, уурга тархинд нөлөөлдөг аюултой хорт бодис илэрсэн тухай анх зарлажээ. Тус байгууллагын мэдээлж буйгаар “Kinder” шоколадыг үйлдвэрлэхдээ техникт ашигладаг канцероген буюу газрын тосны агууламж өндөртэй тосыг ихээр ашигладаг аж. Энэхүү тосыг ашиглаж хүүхдийг татах гоё үнэр, хэлбэр оруулдаг болохыг олж тогтоосон байна.


Энэ тосны хольц бүхий бүтээгдэхүүнийг идсэн хүүхдийн генд өөрчлөлт орж хорт хавдраар өвчлөх магадлал хамгийн өндөр юм байна. Үүнийг ОХУ-ын хэвлэлээр мэргэжлийн байгууллагынхан, эрүүл мэндийн салбарынхан тайлбарлаж “Kinder” шоколад хүүхдээ өгч байсан бол яаралтай эмнэлэгт хандаж шинжилгээ хийгэхийг сануулж байна.

Эндээс мэдээллүүдийг үзнэ үү

“Foodwatch” байгууллагын төлөөлөгч Йоханнес Хегийн мэдэгдсэнээр “Kinder” шоколадны гурван төрлөөс хорт бодисууд илэрсэн. Хүүхдийн эрүүл мэндэд шууд аюултайгаар нөлөөлөх бодис ашиглаж буйг нь мэдэгдэхэд үйлдвэрлэгч нар бүтээгдэхүүнээ зах зээлээс татахаас татгалзсан. Хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг гэж тайлбарласан гэж байна. Мөн ОХУ-ын эх сурвалжуудын мэдээлуж буйгаар 1995 оноос оросын зах зээлд “Kinder” шоколад хүч түрэн орж ирсэн. Маш богино хугацаанд хэрэглэгчдийн хамгийн дуртай бүтээгдэхүүн болсон гэжээ.

Ийнхүү ОХУ-д төдийгүй европт дуулиан болж байгаа “Kinder” шоколадны асуудал өнөөдөр манай улсад ажин түжин сууна. Бүхий л супермаркет, бөөний болон жижиглэнгийн худалдаанд хамгийн ихээр худалдаалагдаж байна. Монгол ээжүүд ч герман чанар хэмээн хүүхдүүддээ хамгийн их авч өгдөг амттан болсон.

Мэдээлэл хил хязгааргүй болсон үед манай мэргэжлийн хяналтынхан чимээгүй суусаар. “Kinder” шоколадыг ямар компани монголын зах зээлд нийлүүлдэг болохыг судлахад “Наран фүүдс” ХХК оруулж ирдэг юм байна. Тус компанийн албан ёсны сайтад “Люксинбургээс Ферреро брэндийн Рафело /Rafaello/, Рошеэ /Rocher/, Буено /Bueno/, Киндер Сурпрайз/KinderSurprise/ гэх мэт олон төрлийн шоколадууд” оруулж ирдэг хэмээн бүтээгдэхүүнүүдийн танилцуулгадаа дурдсан байна. Харин европт төдийгүй хойш хөршид дуулиан болоод байгаа мэдээллийн талаар нэг үг үсэг дурдсангүй.


Шинэ жилийн баяраар ээж аав нар хүүхдийнхээ баярын бэлэгт “Kinder” шоколадыг хамгийн ихээр сонгож байгаа. Оросын мэдээллийн хэрэгслээр “Эцэг эхчүүдээ хүүхэддээ битгий үхэл бэлэглээрэй ” гэж анхааруулж байна. Шинэ жилээр монгол аав ээж нар ч хүүхэддээ “ үхэл” бэлэглэхгүй байхыг уриалж байна.

Импортолж буй бараа бүтээгдэхүүнийх нь талаар чих дэлдийлгэм дуулиан дэгдэж байхад дуулаагүй баймааргүй. Тиймээс манай сурвалжлагч хорт хавдар үүсгэгч бодис ихээр агуулсан аюулт “Kinder” шоколадыг монголын зах зээлд нийлүүлдэг “Наран фүүдс” ХХК, мэргэжлийн хяналтын байгууллагаас тайлбар авч хүргэх болно.

Дашрамд сонирхуулахад, 1967 онд анх худалдаанд гарсан “Kinder” шоколад нь дэлхий дахин борлуулалтаараа тэргүүлэгч Герман брэндээр хэдэнтээ шалгарч байжээ.

Г.Санчир



Холбоотой мэдээлэл


АН-ын их сунгааны өмнөх өнгө
АН-ын их сунгааны өмнөх өнгө
1 долоо хоног, 3 өдөр

АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


gasd asdgasdg    4 сар, 1 долоо хоног [202.21.113.238]


asdg asd


Зочин    4 сар, 1 долоо хоног [202.21.113.238]


ds asd


zochin    4 сар, 1 долоо хоног [139.5.219.62]


мэргэжлийн хяналтынхан юу хийгээд суугаад байна бас хэрэгэгчдийн эрх ашгийг хамгаалагчид


Зочин    4 сар, 1 долоо хоног [103.26.194.114]


Yaanaa eemeriin