Дэлхийд нэрээ гаргасан Б.Шижирбат АНУ-г зорино

4 сар, 1 долоо хоног TIMES.MN

Авьяаслаг Монголчууд” шоуны шилдэг оролцогч график анимейшныг бүжигтэй хослуулан, уран сэтгэмжээрээ олны анхаарлыг татсан Б.Шижирбатын сонирхолтой үзүүлбэр дэлхий даяар 7 сая гаруй тандалтыг авч чадсан билээ.

Түүгээр ч зогсохгүй түүний гуравдугаар шатны үзүүлбэртээ ашигласан "Faded" дууны ремиксийг хийсэн 19 настай англи гаралтай Норвегийн алдарт DJ, продюсер Alan Walker "WOW, AMAZING SHOW" хэмээн уулга алдан өөрийн цахим хуудаснаа бичсэн удаатай.

Гайхшрал үүгээр дуусалгүй Нидерландын Бокстелоос гаралтай, 23 настай Голландын DJ, хөгжмийн продюсер Сэмми Рендэрс (Sam Feldt) хөдөлмөрч, шинийг эрэлхийлэгч Б.Шижирбаттай хамтран ажиллах саналаа түүний албан ёсны хуудсаар дамжуулан тавьж, өөрийн и-мэйл хаягаа үлдээсэн.


Тэгвэл Б.Шижирбат АНУ-ыг зорихоор болжээ. Энэ талаар “Монгол HD” телевизийн захирал Л.Чинбат “Авьяаслаг Монголчууд нэвтрүүлгийн шилдэг оролцогч Б.Шижирбатынхаа цаашдын ажил хөдөлмөрт өндөр амжилт хүсэж авьяас билгээ улам хөгжүүлэхэд нь бага ч атугай нэмэр болох болов уу гээд АНУ-руу аялж дэлхийн тэргүүлэх технологийн үзэсгэлэн үзэх эрхээр шагнаж урамшууллаа. Уран чамин үзүүлбэрээрээ биднийг баясган догдлуулсан чамд баярлалаа. Олон сайхан уран бүтээл туурвиж Монголынхоо нэрийг дэлхийд дуурсгаарай миний дүү” хэмээн өөрийн цахим хуудаснаа бичжээ. 

Б.Шижирбатын шилдэг үзүүлбэрүүд


Сүүлийн шат 




Хоёрдугаар шат




Финал





Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


ШИНЭ ОН    4 сар, 1 долоо хоног [103.212.117.146]


ЗӨВ ШҮҮ