Эдийн засаг


МҮЭХ цалинг нэмэх шаардлага тавилаа

4 жил, 4 сар TIMES.MN

Цалин хөлсийг нэмэгдүүлэх талаар хийсэн хөдөлмөр нийгмийн 3 талт хэлэлцээрийг Засгийн газар яаралтай батлахыг үйлдвэрчний эвлэл дахин шаардлаа. Төрийн албан хаагчдын цалинг нэмэхээр хөдөлмөрийн харилцаанд оролцогч талууд энэ оны нэгдүгээр сард тохиролцоонд хүрсэн. Энэ тохиролцоогоор улсын төсөвт нийт 90 тэрбум төгрөгийг цалингийн нэмэгдэлд суулгасан ч, хэзээ хэрхэн нэмэх вэ гэдэг шийдлийг дахин хэлэлцэхээр болсон юм.

Өнгөрөгч гуравдугаар сарын 23-нд эцсийн тохиролцоогоо хийж, төрийн албан хаагчдын цалинг 3-н үе шаттайгаар ижил мөнгөн дүнгээр нэмнэ гэсэн ч, энэ шийдвэрийг Засгийн газар одоо болтол хэлэлцэж баталгаажуулахгүй байна гэж үйлдвэрчний эвлэл шүүмжилж байгаа юм. Тиймээс үйлдвэрчний эвлэлийн удирдлагууд энэ талаар албан ёсоор шаардлага тавьж, Засгийн газар ажил олгогч эздийн холбоонд албан бичиг хүргүүлснээ өнөөдөр мэдээллээ.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.