Эдийн засаг


Төсвөө тануулсан эмнэлгүүд энэ сараас хаалгаа барина

4 жил, 5 сар TIMES.MN

Төр хямралыг даван туулахын тулд эмнэлгүүдийн төсвийг 20-30 хувь хүртэл танасан. Үүнээс болж эмнэлгүүд энэ сарын 31-нээс цааш ажиллах боломжгүй болж байгаа аж. Өрөндөө баригдсан эмнэлгүүд эмчилгээ үйлчилгээ явуулах чадамжгүй болж хаалгаа барихад хүрнэ гэдгийг удирдлагууд нь хэлж байна.

Одоогоор зарим дүүргийн эмнэлгүүд өр тавьж өвчтөнүүдээ эмчилж байна. Өртэй эмнэлгүүдэд эм ханган нийлүүлэх компаниуд эм тариа нийлүүлэхээс татгалзаж эхэлжээ. Ирэх 7 дугаар сарын 1 гэхэд өрөө барагдуулахгүй бол ханган нийлүүлэлтээ бүрэн зогсооно гэжээ. Өнөөдрийн байдлаар улсын гэх тодотголтой эмнэлгүүд  4,9 тэрбум төгрөгийн өрөнд оржээ.ЭМСЯ-ны албан эх сурвалжийн хэлж буйгаар өвчтөнүүдийг эм тариагаар таслахгүйн тулд энэ оны сүүлийн төсвийг нааш татаж хангалт хийж байгаа. Энэ байдлаар удаан явахгүй нь тодорхой болсон гэнэ. Цаашид 19,9 тэрбум төгрөгийн төсвийг Засгийн газраас яаралтай шийдэхгүй болж улсын эмнэлгүүд хаалгаа барихад гайхах хэрэггүй болох нь.


Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн орлогч дарга Х.Чинзоригийн хэлснээр

-Өнгөрсөн жил 700 сая төгрөгийн эмийн төсөвтэй байсан бол энэ жил 520 сая болж буурсан. Өнгөрсөн жил 700 сая байхад л хангалтгүй байсан гэхээр энэ жил хүндхэн байна. Энэ байдлаараа удаан үргэлжилвэл эм ханган нийлүүлэх аж ахуйн нэгжүүд төлбөрөө авах нь тодорхой болохоор бид эм тариа татан авалтаа зогсоох л болно гэв.

Энэ мэтчилэн эмнэлгүүд хаалгаа барьж эхэлвэл хилийн чанад руу эмчилгээнд явж чадахгүй жирийн иргэд хохирч үлдэх нь.






Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.