Эдийн засаг


5 тэрбумаас 500 саяын өртэй аж ахуйн нэгжүүдийг зарлалаа

4 жил, 3 сар TIMES.MN

Нийгмийн даатгалын өр зузаарсаар. 2012 оноос анх удаа Нийгмийн даатгалын өртэй аж ахуйн нэгжүүдийг албан ёсоор зарлаж байна. Төрийн өмчит компаниуд өртэй аж ахуйн нэгжүүдийн манлайлж байна.

Одоогоор 2,7 сая иргэн нийгмийн даатгал төлдөг байна. Үүгээр ажилчдын лист, рашаан сувилалын хөнгөлөлт зэргээр буцаан олголт хийдэг юм. Төрийн болон хувийн хэвшлийнхэн нийгмийн даатгалаа төлөхгүй их хэмжээний өр үүсгэж байгаа нь нийгмитйн хариуцлагаа ухамсарлахгүй байгаа, ажилчдын эрх ашиг хохирч байгаа юм.

Ингээд нийгмийн даатгалын хур өртэй аж ахуйн нэгжүүдийн өрийн хэмжээг хүргэж байна.

Хөтөлийн цемент шохойн үйлдвэр  5 тэрбум

Монголросцветмент компани 200 сая

Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг 4,5 тэрбум

Алтайн хүдэр компани 1,6 тэрбум

Багануурын уурхай 800 сая

Шарын голын уурхай 500 сая

Дарханы төмөрлөгийн уурхай 800 сая төгрөгийн хур өр үүсгэжээ. Тиймээс эдгээр аж ахуйн нэгжийн дансыг хаах аргаар өр барагдуулахаар Нийгмийн даатгалын ерөнхий газар ажиллаж байгаа аж.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.