Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн тоон мэдээллийг гаргалаа. Энэ өдөр шинээр 1920 хүнээс халдвар илэрчээ. Шинээр батлагдсан тохиолдлуудын 1053 нь Улаанбаатарт, 867 нь орон нутагт бүртгэгджээ. Мөн халдварын улмаас 21-80 насны 15 хүн нас барлаа. Ингэснээр нийт нас баралт 1424 болов.
Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 19 574 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдний 10 177 хүний биеийн байдал хөнгөн бол 360 хүний бие нэн хүнд байдалтай байна.
Сэтгэгдэл