Нийгэм


Үс засуулбал нас ахар болно

4 жил, 3 сар TIMES.MN
Үс засуулбал: Нас ахар болно

Наран ургах, шингэх: 05.05-20.55

Барилдлага: Рашаан 

Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй 

Суудал: Гал

Аргын тооллын 6 сарын 17, Буд гараг. Билгийн тооллын 1, Хэрцгий охин одтой. хөх хулгана өдөр. Өдрийн наран 5 цаг 05 минутад мандан, 20 цаг 55 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж. биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм. эмнэлгийн элдэв үйл. хагалгаа хийлгэх. биеийн тамирыг сэргээх. гарагийг тахих, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улаа гаргах, хиншүү хярвас гаргах, төлөгтавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.