Аналитик


Ерөнхий сайд, Туул гол хоёртоо баяртай гэж хэлэх нь

3 жил, 11 сар TIMES.MN

Долоо хоног бүр улстөр, нийгэм эдийн засгийн хувьд шинэ үйл явдлаар дүүрэн өнгөрдөг. Өнгөрсөн долоо хоног бараан мэдээллээр үдсээр байгаа нь өнөөгийн нийгмийн амьдрал нэг л цэгцрэхгүй, болохгүй байгаагийн илрэл. Ажил хаялт, экологийн сүйрэл, гүйцэтгэх засгийг огцруулах, сэтгэл сэрдхийлгэсэн гэмт хэрэг гарсан гээд дурдаад байвал урт жагсаалт гарна. Эндээс онцолж дараах үйл явдлыг тоймлон хүргэе.

 


Хэдэн төгрөгийн цалин авдгаа мэдэхгүй ажилчдын ажил хаялт

 

Долоо хоногийн эхний өдөр нийтийн тээврийн нэгтгэлийнхэн хугацаагүй ажил хаялт зарлаж улаанбаатарчууд бухимдалтай өнгөрүүлэв. Жолооч контукторууд эхлээд цалингаа нэмүүлэхийг шаардаж байсан бол сүүлдээ  удирдлагуудтайгаа зөвшилцөж чадаагүйгээс байдал хурцадсан юм. Тэд удирдлагуудынхаа но-той шахааны бизнесүүдийг ил тод болгож хэвлэлийнхэнд зарласан юм. Өнгөрсөн долоо хоногийн ажлын 5 өдөр ажил хаялт үргэлжилснээр иргэд  багагүй бухимдсан юм. Төрийн өмчит автобус нэгтгэлийнхэн нийслэлийн захын дүүрэг рүү явдаг байсан юм. Ажил хаялтын хугацаанд хувийн хэвшлийн автобус компаниудаас нөхөж гаргасан ч ачааллыг даахгүй байв. Чоно борооноор гэгчээр микроавтобусныхан үнээ нэмж үйлчилж байсан юм. Хотын захын дүүргээс ажил, сургуульда аирдэг хүмүүс хоцорч  байгаадаа бхуимдаж байв.

Ямар боловч ажил хаясан жолооч кондукторууд удирдлагуудынхаа хэлж байгаа шиг 800,000-1,200,000 мянган төгрөгийг авмаар байна гэж байв. Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо болон байгууллагын Үйлдвэрчний эвлэлийнхэн Автобус нэгтгэлийн удирдлагуудтай зөвшилцөхөөр хэд хэдэн удаа уулзалт хийсэн ч дорвитой үр дүнд хүрээгүй байна.

 

Дубайн үзэглэсэн төлөвлөгөө Ерөнхий сайдын суудлыг ганхуулав

 

Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг УИХ-дахь намын бүлгүүд Дубайд үзэглэсэн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтын төлөвлөгөөг үзэгэсэн талаар тайлбар авлаа.Хаалттай сонссон тайлбарыг дараа бүлгүүд ажлын хэсэг байгуулсан юм. Ажлын хэсгийн дүгнэлтийн дараа шийдвэрээ гаргана гэсэн үг. Шийдвэр гэдэг нь Ерөнхий сайдад хариулцлага тооцох буюу огцруулах эсэх юм. Дубайд үзэглэсэн алд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтын төлөвлөгөө улстөрийн халуун өдрүүдийг авчирлаа. Бие даагч гишүүд, улстөрийн бусад бүлгийн гишүүд нэгдэж Ерөнхий сайдыг огцруулах саналыг өргөн барихаар болсон.

УИХ-ын гишүүдээс гарын үсэг цуглуулж байна. Өнөөдрийн байдлаар 17 гишүүн гарын үсгээ зурсан гэж байгаа. Хэн хэн гарын үсэг зурсныг зарлахгүй. Өргөн барих болохдоо нэрсийг нь зарлана гэж байна. Одоогийн байдлаар энэ асуудалд АН-ын бүлгийн гишүүд Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хөндөхгүй гэж байгаа бол МАН-ын бүлэг ажлын хэсгийн дүгнэлтээ харна. Монголын ард түмэнд ашиггүй болсон бол огцруулах асуудлыг ярина гэж байгаа. Тэгвэл  Шударга ёс эвслийн бүлгийнхэн хоёр хуваагдсан. МҮАН-ынхан ерөнхий сайдыг огцруулах саналтай байгаа бол МАХН-ынхан  асуудалд яаран дүгнэлт гаргахгүй гэж байна. Ирэх долоо хоногт улстөрийн  нөхцөл байдал яаж эргэхийг харах үлдэж байна.

 

Нийслэлчүүд ундны эх үүсвэр болсон Туул голоо цаазлана


Нийслэлчүүдийн ундны усны эх үүсвэр болсон Туул гол амьсгал хураахад хүрч байна. Нийслэлийн 1,3 сая хүний бохирыг биедээ тээн мөхөх нь. Ийм аймшигтай мэдээллийг Ус сувгийн удирдах газрын удирдлагууд өгсөн юм. Учир нь төв цэвэрлэх байгууламж бохироо цэвэрлэж дийлэхээ байсан тул 0 зогсолт хийж засварлах шаардлагатай бослон. Улсын төсөв хуваарилахдаа Төв цэвэрлэх байгууламжийг засварлахад дорвитой хөрөнгө төсөвлөдөггүйгээс өнөөдөр ийм байдалд хүрсэн гэдгийг ч хэлж байв. Заавал 0 зогсолт хийж Туул гол руу нийслэлчүүдийн бохирыг юүлэх  шаардлагатай юу гэсэн асуултанд “0 зогсолт хийж засвар хийнэ. Энэ хугацаанд нийслэлчүүд бохир ялгаруулахгүй байх эсвэл бохирыг Туул гол руу шууд зутгах гэсэн асуудал байгаа юм” гэсэн сонголтгүй хариултыг өгсөн.


Өнөөдөр дэлхийн хамгийн их бохирдсон 5 голын нэгээр нэрлэгдсэн Туул гол Улаанбаатарчуудыг ундаалж байна. Өнөө маргаашгүй амь тасрах дөхсөн Туул гол руу нийслэлчүүдийн бохирыг 3 хоног цутгаснаар Туул гэдэг гол байсан гэх түүхийг бичиж эхлэх юм.

 

 




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.