Спорт


Боксчид Азийн аваргын тэмцээнийг зорилоо

3 жил, 10 сар TIMES.MN
Сонирхогчдын боксын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 26-наас есдүгээр сарын 5-ны өдрүүдэд Тайландын Бангкок хотод болно. Тэмцээнд хүч үзэх ширэн бээлийтнүүд өнөөдөр хилийн дээс алхаж байна.

БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН

 Тамирчид:
            49 кг: Г.Ган-Эрдэнэ
            52 кг: А.Нурлан
            56 кг: Э.Идэрхүү
            60 кг: Д.Отгондалай
            64 кг: Б.Чинзориг
            69 кг: Б.Түвшинбат
            75 кг: Н.Шинэбаяр
            81 кг: С.Эрдэнэбаяр
            91 кг: Д.Отгонбаяр

Дасгалжуулагч:
           Д.Батсүрэн
           Б.Эрдэнэбаяр
           Н.Мөнхсайхан

Энэ удаагийн тивийн аваргын тэмцээн нэлээд хатуу болзолтойгоор зохион байгуулагдана. Тодруулбал Олон улсын боксын холбоо /AIBA/ дүрмээ шинэчилсэн юм. Харин уг дүрмээр ДАШТ-д өрсөлдөхийн тулд эхлээд тухайн тивийнхээ аварга шалгаруулах тэмцээнд эхний долоод бичигдсэн байх болзлыг AIBA тулгаж байгаа юм.Тэгэхээр энэ Азийн аваргаас медаль хүртэх, эсхүл медалийн төлөө тоглох хэмжээний өрсөлдөөн үзүүлж байж Дэлхийн аваргад тулалдах эрхтэй болох юм.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.