Улс төр


Н.Энхбаярыг халз мэтгэлцээнд дуудлаа

4 жил, 8 сар TIMES.MN

  Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбооноос хэвлэлийн хурал хийлээ. Тус  холбооны тэргүүн Т.Хасбаатар, Эрүүл мэнд спортын сайдыг сонгох асуудлаар МАХН-ын дарга Н.Энхбаярыг халз мэтгэлцээнд дуудаж буйгаа мэдэгдлээ.

 

Эрүүл мэнд спортын сайд асан Г.Шийлэгдамба болон тус яамны төрийн нарийн бичгийн дарга Г.Ганчимэг нар хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа. Г.Шийлэгдамба өргөдлөө өгч өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн. Иймд яамны дараагийн сайдыг сонгох асуудлаар Ардчилсан нам, МАХН-ын хооронд багагүй зөрчилдөөн үүсээд байгаа аж. Үүнтэй холбогдуулан “Энэ салбарыг хойшид хэн удирдах вэ” гэсэн сэдвээр МАХН-ын дарга Н.Энхбаярыг халз мэтгэлцээнд урьж байгаа гэнэ. Н.Энхбаярыг өдөр, цаг болон хэвлэл мэдээллийн байгууллагыг өөрийн хүсэлтээр сонгож энэ сарын 25-наас өмнө хариу өгөхийг Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбооны тэргүүн Т.Хасбаатар хүсжээ. 




Холбоотой мэдээлэл