"Бээжин-2022" олимпын наадмын нээлтэд манай тамирчин Б.Ачбадрахын өмссөн дээл, малгайг ОУОХ-ны музейд авах хүсэлт тавьсан.
Манай тамирчин энэхүү хүсэлтийг хүлээн авч, эх орон руугаа хөдлөхийн өмнө дээл, малгайгаа музейн төлөөлөгчид хүлээлгэн өгчээ. Олимпын наадамд оролцсон Монголын тамирчдын хувцсыг үндэсний үйлдвэрлэгч Michel & Amazonka компани урласан билээ.
Сэтгэгдэл