Монгол хүүхдүүд Соробан сампингийн аваргууд боллоо

1 сар, 3 долоо хоног TIMES.MN

Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай Хотод болсон Дэлхийн 60 гаруй орны Соробан сампин, цээж тооллогын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож шагнал хүртсэн хүүхдүүдийг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас хүлээн авч уулзаж, баяр хүргэлээ.

Эгнээндээ дэлхийн 60 гаруй орныг нэгтгэсэн Соробан Сампин, цээж тооллын аварга шалгаруулах тэмцээн өнгөрөгч 11 сарын 11-ний өдөр Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо болж, манай улсын 55 хүүхэд оролцож бахдам амжилт үзүүлсэн билээ. 21 дэх удаагаа зохион байгуулагдсан тус тэмцээн нь дэлхийн нэр хүнд бүхий Олон Улсын хамгийн том тэмцээн бөгөөд энэ удаа 30 гаруй орны 4000 хүүхэд багачууд оюун ухаанаа сорьсон байна. Манай улсын хүүхэд, багачууд тус тэмцээнд дөрөв дэх удаагаа амжилттай оролцсон ба “ТОЯА” академийн суралцагчид хүүхдүүд зургаан ангилалд өрсөлдөж Гранд Чампион-1, Гран При-1, Алтан цом-8, Мөнгөн цом-20, Хүрэл цом-25 –ыг тус тус хүртжээ. Энэ удаагийн Соробан Сампин, цээж тооллын аварга шалгаруулах тэмцээнд Улаанбаатар, Баянхонгор, Эрдэнэт, Дорнод, Өмнөговь, Хөвсгөл, Завхан, Өвөрхангай аймгуудын ЕБС-ийн 6-14 нас болон цэцэрлэгийн хүүхэд оролцсон байна.




Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.