Нийгэм


БНХАУ-ын тэргүүлэх хэвлэл мэдээллийн байгууллагууд "Улаанбаатур" үзэсгэлэнд оролцоно

4 жил, 3 сар TIMES.MN

Манай улсын давхардсан тоогоор 1,6 сая иргэн жуулчлалаар явдаг төдийгүй  нэг удаагийн аялалдаа зарцуулдаг зардал өндөртэй тул манай улс руу чиглэсэн сурталчилгаа сүүлийн жилүүдэд гадаадын улс, хотуудаас идэвхжиж байна. 06 дугаар сарын 19-21-ний өдрүүдэд Улаанбаатар хотод болох үндэсний аялал жуулчлалын “Улаанбаатур” үзэсгэлэнд цөөнгүй орны аялал жуулчлалын газрууд, түүний дотор БНХАУ-ын аялал жуулчлалын төв болсон хотууд оролцож нийслэлчүүдэд аяллын бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна.

Үзэсгэлэнгийн үеэр БНХАУ-ын ССТV,  Phoenix, Одон телевиз, Синхуа агентлаг, Weibo сайт зэрэг нэр хүндтэй тэргүүлэх 10 хэвлэл мэдээллийн байгууллага Улаанбаатар хотод хүрэлцэн ирнэ гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.