Нийгэм


Архивын ерөнхий газрын дарга И.Саруулд АТГ-аас хариуцлага тооцжээ

4 жил, 3 сар TIMES.MN
АТГ-ынхан өнгөрсөн онд авлигын эсрэг үйл ажиллагаанд хөндлөнгийн “Шинжээчдийн баг”-аас хангалтгүй үнэлгээ авсан газруудад очиж ажиллажээ. Тодруулбал, Оюуны өмчийн газар, Архивын ерөнхий газар, Хүүхдийн төлөө үндэсний газар зэрэг байгууллагууд хангалтгүй үнэлгээ авсан байна.

Түүнчлэн АТГ-аас Авлига, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомж зөрчсөн Барилгын хөгжлийн төв төрийн өмчит үйлдвэрийн газрын захирал Б.Баярсайхан, Архивын ерөнхий газрын дарга И.Саруул нарт хариуцлага тооцуулах албан бичгийг хүргүүлжээ. Мөн Булган аймгийн Баян-Агт сумын Засаг дарга Л.Эрдэнэбилэг, Оюуны өмчийн газрын дарга Б.Чинбат, ШУТИС-ийн ректор Б.Очирбат нарт авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, мэдээллийн ил тод байдлыг хангахад чиглэсэн Зөвлөмж хүргүүлсэн байна.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.