Нийгэм


АТГ долоон тэрбум төгрөгийн эд хөрөнгө битүүмжилжээ

4 жил, 3 сар TIMES.MN

Авлигатай тэмцэх газар энэ оны эхний таван сард яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлснээс Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажилласан байсан Н.Түмэндэмбэрэл, Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх газарт тасгийн даргаар ажиллаж байсан Д.Тогооням, Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Ж.Пунцаг, Баянхонгор аймгийн Заг сумын Засаг дарга Э.Мөнхбаяр, Дундговь аймгийн Өлзийт сумын Засаг даргын орлогч Ш.Энхбат, Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Соёлын төвийн эрхлэгч Ц.Должинсүрэн нарын 36 хүнд холбогдох эрүүгийн 11 хэрэг шүүхээр шийдвэрлүүлсэн байна. 

Гэмт хэргийн улмаас 30 тэрбум 145 сая 400 мянган төгрөгийн хохирол учирснаас мөрдөн байцаалтын шатанд 577 сая 300 мянган төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлжээ. Түүнчлэн долоон тэрбум 907 сая 900 мянган төгрөгийн эд зүйлийг битүүмжилсэн бол 240 сая 500 мянган төгрөгийн нуугдмал мөнгө, эд хөрөнгийг илрүүлжээ

polit.mn




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.