Шар


Угсраа автобус Монголд орж иржээ

4 жил, 3 сар TIMES.MN

Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд явах таван хаалгатай 18 метрийн урттай угсраа автобус Монголд орж ирлээ. Эхний байдлаар аравыг оруулж ирээд байгаа бөгөөд нэмж авах юм байна. Тус автобус наадмын өмнө үйлчилгээнд гарна.

 Беларусь улсын “МАЗ” компанид үйлдвэрлэсэн уг автобус 120 хүний багтаамжтай аж. Автобусны түрүүч иржээ. Эдгээр автобусыг Энхтайвны өргөн чөлөө буюу 5 шарын уулзвараас Офицеруудын аюулгүйн тойрог хүртэлх шугамд үйлчилгээнд гаргахаар төлөвлөж буй аж.

Одоогоор Энхтайвны өргөн чөлөөнд хийж буй дулааны шугамын өргөтгөлийн ажлаас шалтгаалан учраас угсраа автобусыг хэзээ үйлчилгээнд явуулах нь тодорхойгүй байгаа аж. Нэг автобус 400 сая төгрөгийн үнэтэй аж.






Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.