Нийгэм


Дорноговийн залуус "Аз жаргалтай гэр бүлийн төлөө" нэгдлээ

4 жил, 3 сар TIMES.MN


Дорноговь аймгийн Залуучуудын холбоо нь 2015 онд  залуу  гэр  бүл болоод ажил эрхлээгүй байгаа залуус руу чиглэсэн олон  талт үйл ажиллагаагаа зохион байгуулахаар  төлөвлөөд байгаа билээ. Дорноговь аймгийн хувьд хүн амын 74 орчим хувь нь 0-39 насныхан, үүн дотор 16-39 хүртэл насныхан 43 хувийг  эзэлдэг байна. Тодруулбал 1-3 хүүхэдтэй залуу гэр бүлүүд байдаг байна. Тиймээс ч Дорноговь аймгийн Залуучуудын Холбоо нь залуу гэр бүлүүдээ хөгжүүлэх, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх тал дээр анхаарал хандуулан ажиллаж байна.

Энэ удаад залуу гэр бүлүүдэд зориулсан "Аз жаргалтай гэр бүлийн төлөө" өдөрлөгийг Сайншанд хотноо амжилттай зохион байгууллаа. Өдөрлөгт нийтдээ 68 залуу гэр бүл оролцсон бөгөөд сэтгэл зүйч, судлаач доктор Г.Наранбаатар “Аз жаргалтай гэр бүлийн төлөө” лекц уншиж залууст гэр бүлийн нандин сайхан харилцааны талаар үнэ цэнэтэй мэдээлэл өгсөн юм. Түүнчлэн өдөрлөгт оролцсон гэр бүлүүдийн дунд хөгжилтэй буухиа, спортын үйл ажиллагааг зохион байгуулсан юм. Ийнхүү залуус аз жаргалтай гэр бүлийг цогцлооход хэрэгтэй мэдээллийг авч, нэгэн оройг спортоор хичээллэн инээд баяслаар дүүрэн өнгөрүүллээ. 




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.