Улс төр


"Болд гишүүн гурван жил болоход ганц сургууль барьчихгүй муу л байна”

5 жил, 2 сар TIMES.MN
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна
 


                                      


 Л.Болд: “Тойргийн хүүхдүүд сургуульгүй байна. Гурван жил бариагүй. Хүүхдүүд нь  сургуульгүй гэрээсээ өөр сургуульд  явж байна. Дээрэмдүүлж байна. Хол зөөж байна. Сургуулиа яаж ч намайг загнаж сонгогчиддоо таалагдах гэж байна гэж хэлсэн ингэж болохгүй. Бид нарын авсан саналаар орж ирсэн. Сргуульгүй хэцүү байна. Засгийн газар амалсан энэ сургуулийг баръя гээд амалсан” гэлээ.

 

Б.Болор: “Хэд, хэдэн сургуулийн асуудлыг шийдээд явна. Концессийн гэрээгээр барих гээд  ажил нь эхэлчихсэн байгаа. Сургууль, цэцэрлэгийн асуудал үнэхээр хүнд байна” гэлээ.

 

 З.Энхболд: “Л.Болд гишүүн гурван жил болоход ганц сургууль барьчихгүй муу л байна” гэв.

 

Ө.Энхтүвшин: 2015 оны 11 сарын 15-ны дотор 2016 оны улсын төсвийг батлах ёстой. Гэтэл бид бие биендээ үг шидээд өдөр хоногийг өнгөрөөгөөд байж байхуу. Тэгээд нэг ярихаараа цалин хасна гэх юм. Цалин хасаад 1,8 тэрбум хэмнэнэ гэлээ. Гэтэл 128 тэрбум төгрөгөөр барилга, байшин барина гээд оруулаад ирчихсэн байна шүү дээ. Цалин хасах нь зөв үү эсвэл байшин бариад, хашаа хайс татаад явах нь зөв юм уу. Үнэхээр хүнд байгаа бол шинэ юмнаасаа татгалзъя. 10 тэрбумаа шинэ зүйл зарахаа л болчихье" гэлээ.

 

 Ц.Нямдорж: Өнөөдөр 2015 төвийн тодотгол ярьж байна. Гэхдээ энэ нь хүссэн хүсээгүй 2016 оны Төсөвтэй холбогдоод байна. Үүгээр бол энэ жилийн төсөв батлагдахгүй. 9 яамтай болгох саналыг татаж байна гэдэг чинь энэ төсвөө татаад авч байгаатай ялгагүй. Одоо бүх зүйл чинь өөрчлөгдөж байна. Цаг алдалгүй татаж аваад дахиж төсвөө өргөн барь. Энэ төсвийн тодотголд ямар ч логик алга.

 

З.Энхболд: Төсөв татсан гэж гишүүд яриад байх юм. Есөн яамны асуудлыг эргэж харахаар татаж авсан. Түүнээс биш төсөв бүхэлдээ татагдаагүй байгаа. 

 




Холбоотой мэдээлэл