Спорт


Д.Алтанхуяг: Д.Дагвадоржийн мөнгөний асуудлыг ДЧБХ руу явуулна

4 жил, 10 сар TIMES.MN

МЧБХ-ны удирдагууд хэд хэдэн цогцолбор барьчихсан гэж байна. Тэгвэл яагаад энэ цогцолборынхоо гэрчилгээг яагаад авахгүй байгаа юм. МЧБХ-ны өмч мөн гэдгийг баримтжуулах хэрэгтэй. Гэтэл бөхчүүдийг хөлсөөр бэлтгэл хийлгэх гэж байгуулсан юм. МЧБХ-ны удирдлагууд түр хорооны тавьсан шаардлагын хариуг өгөхдөө баримт түшиглээгүй, тоочноо хариулт өгөхгүй бултуулаад байна.

Д.Дагвадорж энэ хэмжээний мөнгө оруулсан юм чинь энэ зэргийг асуудал байх гэсэн хэдэн нөхөд ирчихсэн сууж  байна. Бидэнд баримт хэрэгтэй байна. 929 сая төгрөг оруулан байж хүрэл медаль авч байхаар эрэгтэй, эмэгтэйчүүдэд алтан медаль авахуулчихаж болдоггүй юм уу. Мөнгө өгөөд медаль авчихдаг юм бол энэ олон тамирчин хөлс хүчээ гаргаж бэлтгэх хэрэг байгаа  юм уу. Д.Дагвадорж медалийн төлөө авлига өгснөө мэдүүлэхдээ бүх зүйлийг хийсэн гэдэг бол маш ноцтой асуудал. Өнөөдөр шаардлагын хариу дуусч байгаа. Тэгэхээр бид Д.Дагвадоржийн медалийн төлөө өгсөн мөнгөний асуудлыг Дэлхийн Чөлөөт бөхийн холбоо руу явуулна.




Холбоотой мэдээлэл


Олимпийг хойшлуулах уу?
Олимпийг хойшлуулах уу?
2 долоо хоног, 2 өдөр

АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.