Улс төр


Өршөөлийн хуулиар 1700 орчим хоригдол суллагдана

5 жил, 2 сар TIMES.MN


           Чуулганы үдээш хойшхи хуралдаанаар Өршөөлийн хуулийг хэлэлцэж баталлаа. Уг хуульд бусдын хөрөнгийг хууль бусаар зарцуулах, Төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх, Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах зэрэг 5 саналыг нэмээд хуулийн төслийг баталлаа.

Авлига, албан тушаалын гэмт хэрэг, бусдын өмч хөрөнгийг залилсан гэмт хэрэг,төсвийн хөрөнгийг хууль бусаар зарцуулсан хэрэг, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэргийг өршөөлд хамруулахгүй боллоо


Хууль батлагдсан өдрөөсөө мөрдөгдөж эхлэх юм. Ингэснээр Өршөөлийн хуулийг хүлээж байсан 1700 орчим хоригдол шоронгоос суллагданаИнгээд Пүрэв гарагийн нэгдсэн хуралдаан өндөрлөлөө.




Холбоотой мэдээлэл