Нийгэм


Улаанбаатар хотын хүн амын ундны усны чанарт анхаарна

4 жил, 4 сар TIMES.MN

НИТХ-ын ээлжит XIX хуралдаанаар хэлэлцэн баталсан “Улаанбаатар хотын хүн амын ундны усны аюулгүй байдлыг хангах хөтөлбөр” – ийн хэрэгжилтийн явцын талаар хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Улаанбаатар хотын хүн амын ундны  усны чанар аюулгүй байдлыг хангах чиглэлээр ажилладаг яам, нийслэл, агентлаг, холбогдох газруудын төлөөлөл оролцов.Хэлэлцүүлгийн үеэр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал “Хэрэглэгчдэд хүрэх хүн амын ундны усны чанар, аюулгүй байдал, хүртээмжид анхаарах цаг нэгэнт болсон.

Хүн амын ундны усны эрүүл ахуйг хангахын тулд ариутгах татуургыг шинэчлэх, хуучин шугамыг шинээр доторлож, газар доорх шугам сүлжээний насжилтийг уртасгах нь чухал. Хүн амыг аюулгүй найдвартай усаар хангахад учирч болзошгүй эрсдэлийг нэг бүрчлэн тооцох, ундны усны эх үүсвэрт айл өрх бууж энгийн хамгаалалтын бүсийн дэглэм алдагдаж байгаад анхаарч, цацрагийн шинжилгээ хийхэд анхаарах хэрэгтэй” гэдгийг онцлон хэллээ. Ус сувгийн удирдах газар, хүн амын ундны усны чанарт холбогдох байгууллагууд ундны усны аюулгүй байдалд анхааран ажиллаж байгаа гэдгийг дурьдав. Гэсэн хэдий ч гэр хорооллын иргэдийн хэрэглэж буй ус зөөдөг шар сав нь химийн бодис хийдэг зориулалттай бөгөөд энэ нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй юм.

Тиймээс цаашид ундны усны чанарт нөлөөлөхгүй чанарын шаардлага хангасан усны саваар гэр хорооллын иргэдийг хангахаар төлөвлөж байна. Мөн усны машины шланканд бохирдол үүсдэг учраас усаа саванд хийж зөөвөрлөн хүргээд шланкаар  татаж түгээдэг системд шилжинэ гэх мэт одоо хийх гэж байгаа ажил болон цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар танилцууллаа. Хэусны машины шланканд бохирдол үүсдэг учраас усаа саванд хийж зөөвөрлөн хүргээд шланкаар  татаж түгээдэг системд шилжинэ гэх мэт одоо хийх гэж байгаа ажил болон цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаар танилцууллаа. Хэлэлцүүлэгт оролцогчид Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын санал зөвлөмжийн дагуу хийсэн энэхүү хөтөлбөр нийслэлийн иргэдийн эрүүл мэндийг хамгаалах чухал хөтөлбөрийн нэг гэдгийг онцлон хэлж байв. Нийслэлийн ус хангамжийн системд техник технологийн шинэчлэл хийж, хүн амын ундны усны нөөц, чанар аюулгүй байдалд хяналт тавих хэрэгтэй гэдэгт санал нэгдэж, цаашид авах арга хэмжээний санал боловсруулан нийслэлийн удирдлагуудад танилцуулахаар боллоо.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.