Нийгэм


Улаанбурхан өвчний дэгдэлт буурч байна

4 жил, 3 сар TIMES.MN
Улаанбурхан өвчний халдвар буурах хандлагатай байгаа талаар Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээллээ. Өмнө нь тус эмнэлэгт улаанбурхан өвчний халдвараар өдөрт 700 гаруй хүн ирдэг байжээ. Тэгвэл энэ тоо 400 болж буурсан байна. Харин одоогоор тус эмнэлэгт улаанбурхан өвчний улмаас 449 хүн хэвтэн эмчлүүлж байгаа юм. Улаанбурхан өвчний вакцинжуулалтын аян 90 гаруй хувьтайгаар дуусгажээ. Тиймээс вакцинаас хоцорсон хүүхдэд дахин хийж байгаа. Иргэдийн хувьд өрхийн эмнэлэгтээ очиж вакцинжуулалтад хамрагдаж болох юм. Сануулахад, зургаан сараас тав хүртэлх насны хүүхэдтэй айл өрх, эцэг эхчүүд хүүхдээ дархлаажуулалтад хамруулах хэрэгтэй.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.