Улс төр


Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуульд нэмэлт орууллаа

4 жил, 5 сар TIMES.MN

Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар нийт 10 асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн. Эхэнд хэлэлцсэн гурван хуулийн төслийг байнгын хорооны санал дүгнэлтийг сонссоны дараа нэмэлт асуултгүйгээр шууд баталсан. Харин үүний дараа Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Уг хуулийн төслийг Засгийн газраас дөрөвдүгээр сарын 10-ны өдөр өргөн мэдүүлсэн юм.

Хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа танилцуулав. Хуулийн төслийг Төсвийн байнгын хороо энэ сарын зургааны өдрийн хуралдаанаараа хэлэлцэж санал, дүгнэлтээ ирүүлсэн бөгөөд зарчмын зөрүүтэй санал гаргаагүй аж. Харин Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг энэ сарын 12-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэхэд гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй бөгөөд УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргаж, хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр дэмжжээ. Түүнчлэн Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн дагаж мөрдөх хугацааг ердийн журмаар тогтоох нь зүйтэй гэж үзсэн байна.
 
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй тул байнгын хорооны горимын саналаар санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 68 хувь нь дэмжсэн юм. Иймээс хуулийн төслийг бүхэлд нь батлах санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон 52 гишүүний 35 нь буюу 67.3 хувь нь дэмжлээ.



Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.