Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн тоон мэдээллийг гаргалаа. Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд шинээр 609 халдварын тохиолдол батлагдлаа. Үүний 286 Улаанбаатарт, 323 орон нутагт бүртгэгдэв.
Мөн хугацаанд халдварын улмаас 2 хүн нас барлаа. Ингэснээр нийт нас баралт 2076 болж байна.
Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 6520 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдний 1780 хүний биеийн байдал хөнгөн бол 54 хүн нэн хүнд байна.
Сэтгэгдэл