Спорт


Холбооны цомын тэмцээн өнөөдөр эхэлж байна

3 жил, 11 сар TIMES.MN

МХБХ-ны 2015 оны Холбооны цомын тэмцээн өнөөдөр 15:00 цагаас хөлбөмбөгийн холбооны ногоон талбайд эхэллээ.  Холбооны цомын тэмцээн нь өнөөдрөөс  ирэх 10 дугаар сарын 11-ны хооронд явагдана. Тус холбооны цомын тэмцээнд лигийн шилдэг 9 баг, сонирхогчидын лигээс шалгарсан 14 баг, МХБХ-ны гишүүн 3 баг нийт 26 баг өрсөлдөхөөр бүртгүүлсэн байна.

 

Тэмцээний сугалаа өчигдөр МХБХ-ны байранд явагдаж, лигийн шилдэг клубүүд хоорондоо оноолт таарчээ. Тухайлбал Эрчим клуб хүчтэй өрсөлдөгч болох Хоромхон клубтэй, Улаанбаатарын Унаганууд клуб, Улаанбаатарын Мазаалайнууд гэсэн клубүүд хоорондоо таарсан байна. 

 

 2015 оны Холбооны цомын аварга баг 12 сая, II байранд орсон баг 8 сая, хагас шигшээд шалгарсан багууд тус бүр 2.5 сая төгрөгөөр шагнуулах юм байна.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.