Хувцсаа хэтэрхий хатааж, уургүй халуун индүүгээр индүүдэх нь материалын чанарт муугаар нөлөөлнө. Түүнээс гадна индүүний улыг халтартуулдаг. Тэгвэл индүүний улыг хэрхэн цэвэрлэх вэ?
• Цэвэрхэн цаасан дээр давс асгана. Индүүгээ залгаж байгаад халсан үед нь улаар нь давстай цаасаа индүүднэ. Энэ маягаар хэд хэд индүүдэхэд халтар ул цэвэрхэн болж, наалдсан зүйл унадаг.
• Хэрэв индүүний ул шарласан бол орос цууг даавуунд шингээгээд арчихад арилдаг. Харин энэ үед индүүгээ залгах хэрэггүй шүү.
Сэтгэгдэл