Нийгэм


Короновирус /MERS/-ийн халдвараар дахин нэг хүн нас баржээ

4 жил, 3 сар TIMES.MN

БНСУ-ын Эрүүл мэндийн яам өнөөдөр мэдээлэхдээ короновирус /MERS/-ийн халдвар авсан байж болзошгүй хэмээн тусгаалагдсан хүний тоо 842-оор өсч, бараг 5000-д  хүрээд байна гэсэн байна. Өдрийн 13 цагийн байдлаар тусгаарлагдсан хүний тоо 4856 байгаа бөгөөд тэдний олонхи нь буюу 4491 нь гэрийн нөхцөлд байгаа гэдгийг уг мэдээлэлд дурджээ.

Ойрхи дорнодоос гаралтай энэ вирусын халдвараас болж нас барсан хүний тоо нэгээр нэмэгдэж, 14 болсон байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага  короновирус /MERS/-ийн халдварын нөхцөл байдалтай холбоотойгоор зургадугаар сарын 16-ны мягмар гаригт яаралтай хуралдаан хийхээр төлөвлөжээ.

Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын шинжээчид БНСУ-д ажиллаж, тархалтыг зогсоохын тулд илүү нухацтай ажиллахыг тус улсын Засгийн газарт уриалсан билээ.

polit.mn




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.