ЖҮЖИГЧИН Ц.ЦЭРЭНБОЛД ХОЛЛИВУДЫГ ЗОРИНО

4 жил, 6 сар TIMES.MN

Аргил хоолой, жинхэнэ монгол эрчүүдийн илэрхийлэл болсон жүжигчин Ц.Цэрэнболд энэ жил уран бүтээлийн хувьд олз омог дүүрэн байна. Өнгөрсөн долоо хоногт болсон “Мongolian Academy awards” наадмын шилдэгүүдийг  "Аав" уран сайхны кино "түүсэн" билээ. Энэ киноны гол дүрд  тоглосон  Ц.Цэрэнболд шилдэг эрэгтэй дүрийн шагналыг хүртсэн. Тэгвэл энэ жил тэрээр холливудыг зорихоор болжээ. Монголын жүжигчдээс анх Б.Амарсайхан “NETFLEX”-ийн “Марко Поло” цувралын нэгдүгээр хэсэгт оролцож, Хубилай хааны дүү Аригбөхийн дүрийг бүтээсэн. Дараагаар нь  МУСТА А.Цэгмэд , УДЭТ-ын жүжигчин Ц.Цэрэнболд  нар “Марко Поло” цуврал кинод тоглохоор болсон байна.  Жүжигчин Ц.Цэрэнболдын хувьд "Марко Поло" цувралын хоёрдугаар бүлэгт Сорхугтани бэхи хатны эцэг Чахахамбугийн дүрд тэнцсэн гэнэ.

 

Дашрамд сонирхуулахад, тус кинонд монгол хэлээр тоглох гурван гол дүр байгаа бөгөөд олны хэсэг болон орлон тоглох 70 гаруй хүнийг шалгаруулж дууссаны дараа энэ сарын 20-нд Унгарт анхны зураг авалтаа хийх юм байна. 






Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.