Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн тоон мэдээллийг гаргалаа. Сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 1230 тохиолдол шинжилгээгээр батлагджээ. Үүний 602 нь Улаанбаатарт, 628 нь орон нутагт бүртгэгджээ.
Мөн хугацаанд халдварын суурь шалтгаантай 3 нас баралт бүртгэгдлээ. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 5800 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдний 1462 нь хөнгөн бол 53 хүний биеийн байдал нэн хүнд байна.
Сэтгэгдэл