Эдийн засаг


АПУ компанийн Сүүний үйлдвэр Гранпри хүртлээ

4 жил, 10 сар TIMES.MN

АПУ компанийн Сүүний үйлдвэр

Шилдгийн шилдгээр шалгарч Гранпри шагналыг авлаа

Үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарын энэ жилийн “Намрын ногоон өдрүүд-2014” нэгдсэн арга хэмжээ 9 сарын 20-ноос 26-ны өдрүүдэд Дүнжингарав худалдааны төвд зохион байгуулагдаж өндөрлөлөө.Үндэсний ууган үйлдвэр болох АПУ компани жил болгон уламжлал болгон энэхүү үзэсгэлэнд оролцдог бөгөөд энэ жил өөрсдийн сүү, сүүн төрлийн бүтээгдэхүүнүүд болох Сайн, Маамуу, Цэвэр сүү зэрэг нийт 21 нэр төрлийн бүтээгдэхүүнүүдээр оролцон шилдгийн шилдэг Гранпри шагналыг гардан авлаа.

АПУ компани нь хамгийн орчин үеийн техник, технологи болох ХБНГУ-ын “GEA” компанийн бүрэн автомат ажиллагаатай боловсруулах үйлдвэр, Швед Улсын “Тетрапак” болон “Эколин” компанийн асептик савлах төхөөрөмжөөр тоноглогдсон жилд төрөл бүрийн шүүс - 15 сая, Сүү- 27 сая, тараг, йогурт, зөөхий – 3 сая гээд нийт 45 сая литр бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай шинэхэн сүүний үйлдвэрээ 2014 онд  ашиглалтанд оруулсан бөгөөд 2014 оны 1-р сард сүү сүүн бүтээгдэхүүний шинэ лабораторийг бий болгож үйл ажиллагааг нь жигдрүүлэн, стандарт шаардлага бүхий шинэ зохион байгуулалтаар өөрчлөн, орчин үеийн лабораторийн тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглож, шинжилгээний арга аргачлалыг нарийвчлал өндөртэйгээр гүйцэтгэх чадвар бүхий лаборатори болгосон. Сүүний лаборатори нь химийн болон микробиологийн чиглэлээр хяналт явуулдаг ба үйлдвэрлэлийг эхний дамжлагаас эцсийн дамжлага хүртэл тасралтгүй үйл ажиллагаагаар хянаж ажилладаг. Тус сүүний үйлдвэр нь Улаанбаатар хот болон Төв аймгийн нутгуудаар сүү цуглуулах 12 цэг байршуулж, 340 орчим малчид фермерүүдээс өдөрт 60-80 тонн шингэн сүүг хүлээн авч фермийн аж ахуйнуудтай байнгын хамтын ажиллагаа тогтоож, фермийн үнээний сүүг үйлдвэрлэлдээ ашиглаж байна. Ингэснээр хэрэглэгчид хүнсний аюулгүй байдал хангасан, олон улсын стандартын дагуу үйлдвэрлэсэн экэологийн цэвэр бүтээгдэхүүн худалдан авах боломж бүрдэж байна.





Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.