Нийгэм


Үс засуулбал: Өвчин ирнэ

4 жил, 3 сар TIMES.MN

ЗУНЫ ТЭРГҮҮН ЦАГААГЧИН МОГОЙ САРЫН ДОЛООН

УЛААН МЭНГЭТЭЙ ХӨХӨГЧИН ТУУЛАЙ ӨДӨР

Үс засуулбал: Өвчин ирнэ

Наран ургах, шингэх: 05.08-20.52

Барилдлага: Рашаан

Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй

Суудал: Хий

Аргын тооллын 6 сарын 8,Сумъяа гараг. Билгийн тооллын 21, Тооно одтой, хөхөгчин туулай өдөр. Өдрийн наран 5 цаг 08 минутад мандан, 20 цаг 52 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, гарагийг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, улаа гаргах,хиншүү хярвас гаргах,уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.