Аналитик


Банк дээрэмдсэн этгээдийг эрэн сурвалжилж, шагналын хур буусан өдрүүд

3 жил, 10 сар TIMES.MN

TIMES.MN таньд долоо хоногийн үйл явдлын дэлгэрэнгүйг хүргэе. Өнгөрөгч өдрүүдэд он солигдож, салбар салбарын ажилчид өнгөрсөн оны ажлаа дүгнэсэн өдрүүд боллоо. Мөн салбартаа амжилт гаргасан ажилчдыг төрийн дээд одон медалиар шагнасан. Харин нийгмийн хүрээнд Капитал банкнаас дээрэм хийсэн этгээд эрэн сурвалжилж байна. Ингээд өнгөрсөн долоо хоногийн онцлох үйл явдлын дэлгэрэнгүйг хүргэе.


Нийгэм: Нийслэлчүүд шинэ оноо Чингисийн талбайд угтлаа

     Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Улаанбаатарын Мөнгөн шөнө” шинэ жилийн цэнгүүн Чингисийн талбайд боллоо. Тус арга хэмжээ 21 цагаас эхэлсэн бөгөөд хөгжимчин Х.Бархүү, Б.МягмарцэрэнBeat Box Ray, дуучин A Cool, Т.Амина, Г.Тэнүүн, хийлч Ч.Дэлгэрцэцэг нар урлагийн тоглолт сонирхуулж, нийслэлийн Улаанбаатар чуулгын уран бүтээлчид “Үйлсийн сайхан Улаанбаатар” мюзиклыг тоглосон юм. Он солигдох мөчид нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл нар иргэддээ баярын мэндчилгээ дэвшүүлж, нийслэлчүүдтэйгээ шинэ оноо угтсан.

Нийгэм: Банк дээрэмдсэн этгээдийг эрэн сурвалжилж байна

  Нийслэлийн Хан-Уул дүүрэгт байрлах Капитал банкны салбарт гэмт этгээд халдаж, их хэмжээний мөнгө дээрэмдсэн хэрэг өнгөрөгч оны 12 дугаар сарын 25-ны өдөр гарсан. Гэмт этгээдүүд 14 сая төгрөг дээрэмдсэн гэх албан бус мэдээлэл байгаа.

Цагдаагийн байгууллагаас гэмт этгээдийг одоог хүртэл эрэн сурвалжилж байгаа юм.



"Харвони" эм худалдаанд гарлаа

    Элэгний С вирусийг эмчлэх “Харвони” эм Монгол Улсад өнгөрсөн сарын 24-нд орж ирсэн. “Харвони” эмийг үйлдвэрлэгч “Гилеад Сайнс” компани, Монгол Улс дахь албан ёсны борлуулагч “Омбол” компани нь тус эмийг энэ сарын 28 ний өдрөөс эхлэн хепатитийн С вирусийн халдвартай, эмчилгээ шаардлагатай бүртгэгдсэн иргэдэд цахим жороор түгээж эхэлжээ.

“Харвони” эм орж ирэх хүртэлх хугацаанд Эрүүл мэнд, Спортын яам нь Хепатитийн С вирусийн халдварын эрт илрүүлдэг, оношилгоо, эмчилгээний удирдамжийг боловсруулсан байна. Улмаар бүх аймаг, дүүргийн, мөн улсын болон хувийн томоохон нэгдсэн эмнэлэг, ХӨСҮТ, ХСҮТ-ийн 130 гаруй эмчийг тусгайлан сургажээ.


Нийгэм: Гурван ихэр тугал гарчээ

   Энэ сарын 23-ны өдрийн 15.00 цагт Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын II багийн малчин И.Бат-Итгэлийн хар үнээнээс гурван ихэр тугал гарчээ. Гурван ихэр тугал Улаан малаан бухын төл аж.





Улс төр: С.Ламбаа төрийн нарийн болов

   ЭМСЯ-ны сайд болон Төрийн нарийн бичгийн даргыг авлигын хэргээр шалгагдаж байгаа юм. Энэ салбар эзэнгүй болсоор хоёр сарын босгон дээр ирээд байна.

Тиймээс яаралтай томилгоо хэрэгтэй байгааг УИХ дахь эмэгтэй гишүүд сануулсан. Тэгвэл УИХ-ын чуулганаар Төрийн нарийн бичгийн даргаар С.Ламбааг томилсон гэж тус яамны хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн мэргэжилтэн мэдээлсэн юм.



Төрийн дээд цол, одон медиалаар шагналаа

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд цол, одон, медалиар шагнах ёслол Төрийн ордонд боллоо.

Монгол Улс Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны  104 жилийг ойг тохиолдуулан аж үйлдвэр, эрчим хүч, хууль эрх зүй, эрүүл мэнд, эдийн засаг, боловсрол, соёл, спорт, харилцаа холбоо, худалдаа үйлчилгээ, мал аж ахуй, төрийн болон төрийн бус байгууллагад олон жил үр бүтээлтэй ажилласан зарим хүнд Монгол Улсын гавьяат цол, төрийн одон, медаль хүртээсэн. 




Холбоотой мэдээлэл


Хөгжих үү, үлдэх үү?
Хөгжих үү, үлдэх үү?
2 сар, 2 долоо хоног

АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.