Аналитик


Н.Алтанхуягийг байцааж, Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх боломжгүй болсон өдрүүд

4 сар, 3 долоо хоног TIMES.MN

TIMES.MN таньд долоо хоногийн тойм хүргэж байна. Өнгөрсөн долоо хоногт улс төрийн хүрээнд үйл явдлаар дүүрэн өдрүүд болж өнгөрлөө. Өнгөрсөн Пүрэв гарагт Ерөнхий сайд Н.Алтанхуягт АТГ-аас зарлан дуудас хуудас ирүүлсэн. Тодруулбал, АТГ-ын мөрдөн байцаагч Д.Золжаргал Н.Алтанхуягийг сэжигтнээр тооцсон тухай зарлан дуудах хүргүүлсэн юм. АТГ-аас түүнд эрүүгийн хэрэг үүсгээд буйг мэдэгдсэн. Гэвч чухам ямар хэрэгт холбогдуулан шалгасан талаар тодорхой мэдээлэл алга байна. Уг асуудалтай холбогдуулан Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөлөөс мэдэгдэл гаргаад буй. /мэдэгдэл/



“Хар сарнай” хамтлагийн дуучин С.Амармандахын биеийн байдал сайнгүй байна


“Хар сарнай” хамтлагийн ахлагч С.Амармандах зодуулж, биеийн байдал хүнд эмнэглэгт хүргэгдсэн талаар мэдээлэл цацагдсан. Тэгвэл уг асуудалтай холбогдуулан түүний гэр бүл ойр дотны хүмүүс сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэд мэдээлэлдээ дуучин С.Амармандахын биеийн байдал сайнгүй байгааг мэдэгдээд Нийслэлийн Засаг даргын тамгын газраас өнгөрсөн сарын 22-нд зохион байгуулсан, “Жаргалтай Улаанбаатар” цэнгүүний үеэр

дуучныг ОХУ-ын ЭСЯ-нд ажилладаг, армен хүн согтуугаар зодож, хүндээр бэртээсэн гэв. Хэргийг цагдаагийн байгууллага шалгаж эхэлсэн байна. 

Уул уурхайн асуудал хоёр сайдыг муудалцахад хүргэв үү


Засгийн газрын хоёр сайд хоорондоо ам мурийж, асуудал нь нэлээд хурц хэлбэрт шилжсэн гэх мэдээлэл хэвлэлээр цацагдсан билээ.   Зарим хэвлэлд дурдсанаар “зүгээр ч нэг  маргаад өнгөрөөгүй, цохилцоод оёдол тавиулаад амжсан” гэх. Зодоон болсны дараахан Эрүүл мэндийн сайдыг ч дуудсан гэх мэдээлэл хөвөрч байна. Хууль зүй дотоод хэргийн сайд С.Бямбацогт энэ сарын 10-ны өдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд ирэхдээ хөмсгөн тус газраа оёдол тавиулсан байсанТус өдөр чуулганаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг С.Бямбацогт сайд танилцууж, хэлэлцүүлгийн үеэр гишүүдийн асуултад хариулт өгсөн юм. Дэлгэрэнгүйг... эндээс уншина уу.

 

Н.Энхбаярын ялын хугацаа дуусаагүй тул Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх боломжгүй

 

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар Н.Энхбаярын нэхэмжлэлтэй Сонгуулийн ерөнхий хороо, Цагдаагийн ерөнхий газар болон Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, технологийн төвд тус тус холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын дагуу өчигдөр хянан хэлэлцлээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх дээрх хэргийг 2016 оны 7 дугаар сарын 4-ний өдөр хянан хэлэлцээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон юм.  

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагуудын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв. Дэлгэрэнгүйг... эндээс уншина уу.

Гоё Монгол: М.Уранцэцэг “Их дуулга”-аас алтан медаль хүртсэн анхны Монгол жүдоч боллоо



 

Японы нийслэл Токио хотноо болсон “Их дуулга” –д Эмэгтэйчүүдийн -48 кг-д зодоглосон МУГТ М.Уранцэцэг Чили болон БНСУ-ын жүдочийг ялсан. Улмаар Японы бөх Тонакийг ялж, аваргын төлөө “Рио 2016” олимпийн мөнгө, ДАШТ-ий хүрэл медальт БНСУ-ын Жеон Бо Кеонтой барилдаж бага дэлхийн аваргаас алтан медаль хүртлээ. Тэрбээр 2013 онд уг тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байсан бол энэ удаад ийнхүү алтан медалийн эзэн боллоо.


 Л.Ариунцэцэг



Холбоотой мэдээлэл


АН-ын их сунгааны өмнөх өнгө
АН-ын их сунгааны өмнөх өнгө
1 долоо хоног, 3 өдөр

АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.