Спорт


А.Сүхбат: Ерөнхийлөгчийн шийдвэрийг хүлээж байна, зодоглодгоороо зодоглоно

4 жил, 9 сар TIMES.MN


А.Сүхбат, Г.Өсөхбаяр хоёр аваргын зүүний магнайд хэн нь байх вэ гэсэн маргаан наадмын өмнөх хамгийн том дуулиан боллоо. Энэ маргаан дуулианы дэргэд хиймэл зүлэг юу ч биш байлаа. Аварга А.Сүхбатын хувьд 10 давж түрүүлж үзээгүй аварга магнайлна гэж байхгүй гэж байсан юм. Г.Өсөхбаяр аваргын хувьд өнгөрсөн жил би цаг тавчидаад зүүний магнайгаа А.Сүхбатад өгсөн. Энэ жил бууж өгөхгүй хэмээн бухимдлаа илэрхийлсэн. Аваргуудын маргаан даамжирч сүүлдээ Г.Өсөхбаяр аварга А.Сүхбат хоёр жил дараалан дүүг минь амлаж бууж өгнө  гэсэн хэмээн ёс жудаггүй зүйл ярьж эхэлсэн. Энэ мэтчилэн аваргуудын маргаанд Үндэсний бөхийн холбоо энэ маргаанд цэг тавьж чадахгүй болохоороо Баяр наадмыг зохион байгуулах хороонд эцсийг шийдвэрийг гаргаж өгөхийг хүссэн байв. Үүний дагуу баяр наадмын комисс хуралдаж Г.Өсөхбаяр аваргыг наадмын бөхийн барилдааны зүүний магнай хэмээн хүлээн зөвшөөрсөн юм.

Энэхүү шийдвэрийг аварга А.Сүхбат эцсийн шийдвэр биш гэж үзэж байгаа  бөгөөд  бөхийн цол олгосон Ерөнхийлөгч эцсийн шийдийг өгнө хэмээн ойр дотныхондоо хэлжээ. Мөн тэрээр энэ наадмаар зодоглодгоороо зодоглоно гэж байна.

Ийм шийдвэр гарч, яриа өрнөж байхад Ерөнхийлөгч аварга Г.Өсөхбаярын галаар зочилсон тухай мэдээлэл хэвлэл мэдээллээр тархав. Энэ зочлол гэнэтийнх байв уу урьдаас төлөвлөсөн байв уу гэдгийг хэлж мэдэхгүй. Ямар боловч А.Сүхбат аваргын хувьд Ерөнхийлөгчийн шийвэрийг хүлээж байгаа. Мөн зүүний магнайдаа гарна гэдэгтээ итгэлтэй явна.

Хоёр аваргын маргаан өрнөж байгаа үед улсын том цолтой бөхчүүд яаран дуугарч хэн нэгнийх нь талд орохыг хүсэхгүй байгаа бололтой. Харин Д.Сумъяабазар аварга "Би Өсөхөө аваргын оронд байсан бол А.Сүхбатад зүүний магнайг өгөөд өөрөө барууны магнайд гарах байсан" хэмээн хэлжээ. Наадмын өмнө энэ асуудал эцэслэж наадам үзүүштэй сайхан болох биз ээ.





Холбоотой мэдээлэл


Олимпийг хойшлуулах уу?
Олимпийг хойшлуулах уу?
2 долоо хоног, 3 өдөр

АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.