Спорт


Коби Брайнт зодог тайлахаа мэдэгдлээ

4 жил, 4 сар TIMES.MN

  Лос Анжелес Лэйкерс багийн супер од Коби Брайнт ҮСХ – ны 2015 – 2016 оны улирлыг дуусгаад зодог тайлахаа мэдэгдлээ. Тэрээр зодог тайлах мэдэгдлээ “Сагсанбөмбөг танаа” хэмээх шүлгээр илэрхийлсэн байна.

 

Түүний хэсгээс хүргэвэл:  “Та 6 настай бяцхан хүүд Лэйкерст тоглох мөрөөдлийг нь өгсөн, би үүнд тань үргэлж талархах болно. Гэхдээ үүнээс илүү удаан хугацаагаар таньтай хамт байж чадахгүй нь харамсалтай. Энэ улирал миний хувьд надад үлдсэн бүхнээ харуулах сүүлчийн улирал байх болно.

 

Зүрх минь хүчтэй цохилтыг мэдэрч, оюун санаа минь хүнд хэцүү бэрхшээлийг даван туулж чадах хэдий ч бие минь цаашид үргэлжлүүлж чадахгүй, цаг нь болсон гэдгийг хэлж байна.” Коби Брайнт Лэйкерст байх хугацаандаа  17 удаа бүх оддын тоглолтонд сонгогдож, 1 удаа улирлын үнэ цэнэтэй тоглогчийг хүртэж, 2 удаа Олимпийн алтан медал, 5 удаа ҮСХ – ны аваргын бөгжийг хүртсэн билээ.




Холбоотой мэдээлэл


Олимпийг хойшлуулах уу?
Олимпийг хойшлуулах уу?
2 долоо хоног, 2 өдөр

АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.