Д.Мөнх-эрдэнэ авилгатай тэмцэх газар шаардлага хүргүүлж бай…
6 минут
Сэрэмжлүүлэг: Байшин шатаж дөрвөн хүн амиа алджээ
36 минут
Танилц: Энэ долоо хоногийн теле хичээлийн хуваарь
1 цаг, 19 минут
Гурван сая төгрөгийн азтан дөрөв, 1.5 сая төгрөгийн азтан 3…
2 цаг, 32 минут
Гишүүдийн “давхар” дээл олон улсын байгууллагын албан тушаа…
2 цаг, 34 минут
Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана
2 цаг, 38 минут
Байнгын хороод төсвийн төслийг хэлэлцэнэ
2 цаг, 40 минут
Ш.Цэрэнлэй, Ш.Бат-Эрдэнэ нар Пауэрлифтингийн дэлхийн аварга…
18 цаг, 38 минут
Эрээнд халдварын тохиолдол 14 боллоо
18 цаг, 39 минут
ЭМЯ: 1321 иргэнээс халдвар илэрч, 17 хүн нас барлаа
23 цаг, 46 минут
Өнөөдөр дархлаажуулалтын цэгүүд ажиллахгүй
1 өдөр
Франкфуртын номын олон улсын яармагийн хамгийн содон зохиолч
1 өдөр, 20 цаг
ЭМЯ: 1,731 тохиолдол PCR-аар батлагдаж, 17 хүн нас барлаа
1 өдөр, 22 цаг
ӨМӨЗО-д коронавирусийн 15 тохиолдол бүртгэгджээ
2 өдөр, 16 цаг
16-17 насны 26477 хүүхэд дархлаажуулалтын бүрэн тунд хамраг…
2 өдөр, 16 цаг
Сураггүй алга болсон 3 настай охиныг олжээ
2 өдөр, 17 цаг
НӨАТ-ын буцаан олголтоор татвараа шимтгэлгүй төлөх боломж б…
2 өдөр, 18 цаг
Чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
2 өдөр, 18 цаг
Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд
2 өдөр, 18 цаг
Улс орнууд COVID-19-тэй зэрэгцэн “амьдрахаар” шийдлээ
2 өдөр, 18 цаг
Д.Мөнхбаатар: Аймгийн хэмжээнд МАА-н өвөлжилтийн бэлтгэл 61…
2 өдөр, 18 цаг
Шөнө бөх унтаж амрах 9 зөвлөгөө
2 өдөр, 19 цаг
ЭМЯ халдвар аваад эдгэрсэн хүмүүсийн тоог мэдээлэх шаардлаг…
2 өдөр, 19 цаг
Шадар сайд ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчуктэ…
2 өдөр, 19 цаг
Б.Баатархүү: С.Жавхлан руу 11 удаа залгахад ямар ч хариу өг…
2 өдөр, 20 цаг
Нүүрс тээвэртэй холбоотой 10 тэрбумын авлигын асуудлаар тээ…
2 өдөр, 21 цаг
Энэ сарын 23-наас ихэнх нутгаар хүйтэрнэ
2 өдөр, 21 цаг
Б.Бямбадорж: Жирэмсэн эх, хүүхэд халдвар авах нь нэмэгдэх х…
2 өдөр, 21 цаг
"Вакцины гуравдугаар тун дельта хувилбарт сайн үйлчилж байн…
2 өдөр, 22 цаг
У.Хүрэлсүх: Монгол, Герман цэргүүдийн дайчин нөхөрлөл батжи…
2 өдөр, 22 цаг
Еврей эцэг эхчүүдийн хүүхдээ хүмүүжүүлдэг 10 зарчим
2 өдөр, 22 цаг
Туулах чадвар сайтай автомашин гардуулан өглөө
2 өдөр, 23 цаг
ЭМЯ: 1719 иргэнээс халдвар илэрч, 19 хүн нас барлаа
2 өдөр, 23 цаг
УИХ-ын эмэгтэй гишүүд НҮБ-ын суурин төлөөлөгч Илейн М. Конк…
2 өдөр, 23 цаг
Бейрутийн харанхуй бидэнд юуг хэлнэ вэ?
2 өдөр, 23 цаг
Б.Ууганбаяр: Гурав дахь тунгийн хамрагдалтыг 30-аас дээш бо…
2 өдөр, 23 цаг
Х.Булгантуяа: Зарим яамыг дагаж агентлаг байгуулах нь төсви…
2 өдөр, 23 цаг
Хүндэвтэр оноштой иргэдийн тоо энэ долоо хоногт өссөн
3 өдөр, 10 цаг
Халдвар гарснаас болж багш нарын урамшууллыг олгохгүй байх …
3 өдөр, 10 цаг
Д.Тэрбишдагвын ном Франкфуртын олон улсын үзэсгэлэн яармаг…
3 өдөр, 11 цаг
Үр тариа хураалт 74 хувьтай, хүсний ногооны хураалт 92,5 ху…
3 өдөр, 11 цаг
Шинээр хоёр яам байгуулах төслийг дэмжлээ
3 өдөр, 12 цаг
Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт өгсөн иргэдийн тал н…
3 өдөр, 12 цаг
У.Хүрэлсүх: Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэн яаралт…
3 өдөр, 13 цаг
Ц.Идэрбат, Э.Батшугар нар Улсын Их Хурлын гишүүний тангараг…
3 өдөр, 13 цаг
Шүүхээс 13 хүний эцэг, эх байх эрхийг хасчээ
3 өдөр, 13 цаг
"Эрдэнэс Монгол" ХХК-ийн захирал Д.Хаянхярвааг цагдан хорих…
3 өдөр, 14 цаг
" The Hu" хамтлаг Европыг байлдан дагуулна
3 өдөр, 15 цаг
Г.Тэмүүлэн: Хөгжлийн бодлого төлөвлөлтийн яам нь Монгол улс…
3 өдөр, 15 цаг
Л.Халтар: Гашуунсухайт-Ганцмод хоорондын төмөр замын хил хо…
3 өдөр, 15 цаг

С.Батхишиг: Аутизм удамшдаггүй

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Брэйнсторм компани хамтран хөгжлийн бэрхшээлийн талаар олон нийтэд мэдээлэл өгөх, хүртээмжтэй нийгмийг бий болгох зорилготой “Бэрх биш ээлтэй” нөлөөллийн аяныг эхлүүлжээ. Энэ аяны хүрээнд аутизмын хүрээний эмгэгийн талаар ХБХСЗХТ-ийн Тэгш хамруулах нийгмийн сэргээн засалтын газрын дарга С.Батхишигтэй ярилцлаа.

-Хүүхэд аутизмтай төрөхөд нөлөөлдөг зүйл нь юу вэ. Эцэг эхийн амьдралын хэвшил нөлөөлдөг юм уу?
-Аутизмыг төрөлхийн тархины гэмтлийн улмаас үүсэх эмгэг гэж үздэг. MRI шинжилгээгээр илрэхгүй. Яагаад энэ гэмтэлд хүргэдэг болохыг одоогоор тогтоогоогүй байна.Хүүхэд аутизмтай төрөхөд  эцэг эхийн буруу хэвшил нөлөөлдөг, удамшдаг гэж хүмүүс ихээр ярьж, бичиж ирлээ. Гэвч эцэг эх, эмч нарын аль нь  ч  үүнд нөлөөлдөггүй бас аутизм удамшдаггүй.
-Аутизм хэдэн наснаас илэрдэг вэ. Үүнийг хэрхэн яаж таньж мэдэх боломжтой вэ?
-Хүүхдээ нэг нас зургаан сартай үед нь сайн ажиглавал мэдэгдэнэ. Анхны шинж тэмдэгүүд нь уйлах нь бага, их тайван, ээждээ гэр бүлдээ өсгөхөд төвөггүй хүүхэд мэт санагдана. Мөн ээжийнхээ нүд рүү эгцэлж харахгүй, сонирхох тоглоом нь хязгаарлагдмал байдалтай зэргээр илэрдэг. Эцэг эхчүүд “Манай хүүхэд зүв зүгээр төрсөн. 1, 2 нас хүртлээ зүгээр л байсан” гэж ярьдаг.  Энэ нь дээр дурдсан анхны шинж тэмдгүүдийг залуу гэр бүл анзаардаггүйтэй холбоотой байх нь элбэг. Харин гурван нас хүрэхэд бусад хүүхэдтэй тоглохгүй, ихэвчлэн ганцаараа тоглож буй байдал, нэг төрлийн тоглоомоор удаан тоглож буй зэргээс нь нэг л өөр байгааг олж харж эхэлдэг. Гурван  нас хүртэл дээрх шинж тэмдэг илэрч оношлогдох боломжтой байдаг. 
-Хүүхдэд нь аутизмын шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эцэг эхчүүд юу хийх хэрэгтэй вэ. Эрүүл мэндийн байгууллагад хандан оношлуулах шаардлагатай юу?
-Ихэнх тохиолдолд цэцэрлэгийн багш нар хүүхдүүдийг маш сайн ажигласан байдаг.  Тиймээс “Танай хүүхэд нэг л өөр байна” гэж хэлэх үед нь багштай нь сайн ярилцаж, дараагийн шатны оношлогоонд хандах хэрэгтэй. “Манай хүүхэд  аутизмтай байх ёсгүй дээ” гэж бодож хугацаа алдаж болохгүй.  Учир нь эрт оношлуулснаар аутизмын онцлог, хүүхэдтэйгээ хэрхэн, зөв харилцах талаар мэргэжлийн зөвлөгөөг цаг алдалгүй авах боломжтой. Хүүхдээ эрт хөгжүүлэхэд анхаарч эхэлнэ гэсэн үг. Зарим эцэг эх харилцах аргаа сайн мэдэхгүй удаан явснаас өөрсдөө  их ядарч, хүүхдээ ч стрэссдүүлж, гэр бүлээрээ яах учраа ололгүй, хүчээр асуудлыг шийдэх гэж оролдон, улмаар гадуур гарахгүй болох зэргээр гэр бүлийн тайван бус байдал үүсэх тохиолдол бий. 
-Аутизмын хүрээний эмгэг гэхээр олон төрөл  байдаг уу?
-Аутизмын хүрээний эмгэг  гэдэг нь маш төвөгтэй ойлголт. Төрлөөр хуваах боломжгүй олон янзаар илэрч байна гэдгийг судалж аутизмын хүрээний гэж нэрлээд байгаа юм. Хүүхэд бүрд илрэх шинж тэмдэг өөр өөр байх ч том бүлгээр нь хуваавал аутизм, аспергерийн хам шинж гэсэн хоёр төрөл бий. Өндөр чадамж бүхий аутизмыг аспергерийн хам шинж гэдэг. Хэл ярианы хоцрогдол илрэхгүй, оюуны бэрхшээл хавсрахгүй. Уур амьсгалын өөрчлөлтөөс сэргийлэхийг уриалж байгаа Грета Тунберг охиныг аспергерийн хам шинжтэй гэдгийг ээж нь зарласан байдаг. Ерөнхий шинж тэмдэг нь нийгэмшихдээ удаан, туйлшрах хандлагатай гэж ойлгож болно. Энэ мэтчилэн өндөр чадамжийг нь хөгжүүлэн нийгэмд хэвийн ажиллаж амьдрах боломжтой. Харин аутизмийн аспергерийн хам шинжээс ялгаатай нь харилцааны эмгэг, нийгэмшлийн эмгэг, хэт туйлшрах гэсэн гурван том бүлэгт хуваадаг. Хүүхэд бүрд өөр өөр шинж тэмдэгээр илэрнэ. Оюуны бэрхшээл хавсарч илэрдэг гэсэн үг биш ч, бусадтай хэвийн харилцахад амаргүй байдаг. Жишээлбэл, зарим нь ярьдаг байхад огт ярьдаггүй аутизмтай хүүхэд ч бий. Ярьдаг, ярьдаггүй гэж бас хоёр хуваана гэх мэтээр нарийн төвөгтэй зан үйлүүд илэрдэг.
-Бид аутизмтай хүүхэдтэй харилцахдаа юун дээр анхаарах ёстой вэ?
-Дээрх онцлогуудыг нь таньж мэдээгүйгээс хүүхэдтэй хүчилж харилцах, загнах зэргээр хүч хэрэглэн үгэндээ оруулж харилцах гээд байдаг байдал  ажиглагддаг. Тухайн үедээ л үгэнд орсон мэт байдал үзүүлэвч яг өдөр тутмын амьдралын дадал эзэмшихгүй л болов уу. Тиймээс онцлогт нь тохируулан, орчныг нь бүрдүүлж өгч, дуртай үйлдлээр нь дамжуулан дадал суулгах тасралтгүй үргэлжлэх тусламж дэмжлэг шаардлагатай. Үүнийг багш мэргэжилтнүүдээр заалган хамтдаа хийх юм. Гэрт нэг өөр, бусад газарт нэг өөр арга барилаар харилцвал хүүхдэд хэцүү. Иймд томчууд нэг баг болон хүүхдийн онцлогийг таньж мэдэх, ойлгох, дэмжин туслах арга замаар хүүхдүүдээ хөгжүүлэх хэрэгтэй байгааг онцолмоор байна. Мөн багш, эцэг эх хүүхдийн ажиглалт хийж, юу хийж чаддагийг нь нээн илрүүлэх, чаддаг зүйлийг нь нэмэгдүүлэх шаардлагатай.  Тухайн хүүхдийг ойлгох багш, онцлогт нь тохируулсан орчин, багш эцэг эхийн нягт хамтын ажиллагаа байгаа газарт бол хаана ч хүүхэд хөгжинө. Тэр нь тусгай сургууль байна уу, ердийн сургууль байна уу хамаагүй. Хүүхдийг авахгүй гэж хүүхдийн эрхийг зөрчиж яасан ч болохгүй. 
-Хөгжлийн бэрхшээлтэй  хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвд эмчлүүлж байгаа аутизмтай хүүхдүүдийг ажиглахад тэднийг нийгмийг харилцаанд ороход ямар асуудал тулгардаг вэ?
-Тэдний онцлогийг ойлгох газар тун ховор байна. Иймээс гадуур гарч чадахгүй, сургаж чадахгүй, нийгмийн бүхий л харилцаанд орох эрхээ эдэлж чадахгүй байдалд байгаа олон  гэр бүл ирж үйлчлүүлдэг. Эцэг эхчүүд “Энэ төвдөө л сэтгэл амар ирэх юм. Бусад эмнэлгээр явахаар айдастай байдаг” хэлдэг. Нийгмийн бодит байдал ийм л байгаа.  
-Танай төвөөс тэдэнд ямар төрлийн эмчилгээ хийдэг вэ?
-Боловсролын тусламж үйлчилгээ бий. Энэ нь дотроо 6-7 төрлийн хөтөлбөртэй. Хөгжлийн бодит байдлын үнэлгээн дээр үндэслэн багш нар маань ганцаарчилсан сургалтын арга барилаар хүүхдүүддээ тусалдаг тул яг өөрт нь зориулж зааж өгөхийг хичээн ажиллаж байна. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 

Сэтгэгдэл