Нийгэм


Цэвэрлэх байгууламжийн засварын ажил дуусчээ

4 жил, 3 сар TIMES.MN

Төв цэвэрлэх байгууламжийн аэротенкийн хэсгийг засахаар 40 сая төгрөгийг Ус сувгийн удирдах газар /УСУГ/-аас гарган аэротенкийн хэсгийн засвар шинэчлэлтийг өчигдөр шөнөөс эхлүүлсэн.

“Үндсэн засварыг 24 цагт багтаан хийнэ” гэсэн амлалтыг Төв цэвэрлэх байгууламжийн удирдлагууд өгч байсан. Амлалт ёсоор өнөөдөр өглөө засварын ажлыг хийж дуусгасан тухай УСУГ-ын олон нийттэй харилцах мэргэжилтэн мэдээллээ.

Өнөөдөр засвар дууссан учраас дээрх үйлдвэрүүдийн хязгаарлаад байсан албан байгууллагуудын усыг хэвийн өгч эхэлсэн аж. Мөн дээрх засвартай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг маргааш УСУГ-аас хэвлэлийн бага хурал хийж, олон нийтэд мэдээлэх юм байна.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.