Спорт


"Бөртэ Чоно"- наадмын шилдэг тамирчнаар С.Батцэцэг тодорлоо

1 жил, 11 сар TIMES.MN

МҮОХ-ны тэргүүн дээд шагнал гардуулах ёслол "Бөртэ чоно 2015" арга хэмжээ өчигдөр МҮОНРТ-д болж өнгөрлөө. Уг арга хэмжээнд спортын олон алдартнуудаас гадна Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ц.Даваасүрэн нарын тэргүүтэй олон хүн оролцлоо.

 

Олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч Томас Бахын нэрэмжит шагнал "IOC Trophy" цомыг гардуулснаар уг арга хэмжээ эхэлсэн юм. Энэхүү шагналыг Монголын жүдо бөхийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч О.Балжиннямдгардуулан өглөө.

 

Шилдгийн шилдэг спорт холбоо

 

Монголын чөлөөт бөхийн холбоо: Уг холбоо нь Лас Вегасын ДАШТ-нд Монгол Улсын төрийн далбааг мандуулж нэг алт, гурван мөнгө, нэг хүрэл медаль хүртэж олимпийн зургаан эрхийг авч чадсанаараа уг шагналыг хүртлээ.

 

Шилдэг холбоогоор:

Монголын жүдо бөхийн холбоо
Монголын буудлагын холбоо
Монголын хөлбөмбөгийн холбоо тус тус шалгарлаа.

 

Шилдэг дасгалжуулагч

Ц.Цогтбаяр: Чөлөөт бөхийн эрэгтэй шигшээ багийн ахлах дасгалжуулагч МУГТ

Х.Эрдэнэт-Од: Жүдо бөхийн эмэгтэй багийн дасгалжуулагч

З.Дүвчин: Чөлөөт бөхийн эмэгтэй багийн дасгалжуулагч

 

Шилдэг эмэгтэй тамирчин

Д.Сумъяа: ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж, "Универсиад" наадам, "Мастерс", "Гран-При" тэмцээнд түрүүлсэн, дэлхийн чансааг тэргүүлэгч.

Ц.Мөнхзаяа: Жүдо бөхийн шигшээ багийн тамирчин, ОУХМ , ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж, Ази тивийн АШТ, "Их дуулга", "Гран-При" тэмцээнд түрүүлсэн

 

Шилдэг эрэгтэй тамирчин

Э.Бэхбаяр

П.Өнөрбат

Б.Номин

 

Шилдгийн шилдэг тамирчин

2015 оны Бөртэ чоно наадмын шилдгийн шилдэг тамирчнаар С.Батцэцэг тодорлоо.



Холбоотой мэдээлэл


Чансаа өндөр 128 бөх барилдаантай
Чансаа өндөр 128 бөх барилдаантай
1 долоо хоног, 3 өдөр

АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.