Нийгэм


”КАМКА-2015” чуулган манай улсад болно

4 жил, 3 сар TIMES.MN
Батлан хамгаалахын дэд сайд А.Баттөр өнөөдөр АНУ-ын Батлан хамгаалахын сайд асан Рамсфелдийг хүлээн авч уулзлаа. Батлан хамгаалах яам, АНУ-ын Рамсфелд сан, Монголын бизнес хөгжлийн холбоо, Зориг сангаас хамтран зохион байгуулж буй "КАМКА-2015" чуулганыг энэ сарын 20-21-ний өдрүүдэд манай улсад болно.  Чуулганы талаар Батлан хамгаалахын дэд сайд А.Баттөр ноён Рамсфелдыг хүлээн авч уулзахдаа  санал  солилцлоо. "КАМКА-2015" чуулганд Монгол, АНУ, Армен, Афганистан, Гүрж, Туркменстан, Узбекистан, Казахстан зэрэг  бүс нутгийн 100 гаруй төлөөлөгчид оролцоно.

Чуулганаар  эдийн засаг, улс төрийн талаар ярилцахаас гадна энэ орны төлөөлөгчид Монголын ардчиллаас туршлага судлах  юм байна. Мөн гадаад худалдаа тэр дундаа Монголоос гарч буй экспортыг нэмэгдүүлэх боломжийг эрэлхийлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, бүс нутгийн аюулгүй байдал, гадаад бодлогын талаар хэлэлцэнэ.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.