Зураг & Видео


Орон орны эмэгтэйчүүдэд хийхийг нь хориглосон "жигтэй" хориг

1 сар TIMES.MN

Саудын Араб

Эмэгтэйчүүдийн эрхийг хамгийн ихээр хязгаарладаг орнуудын тэргүүн Саудын Арабт 2001 оноос охид, эмэгтэйчүүдийг Барби тоглоом худалдан авахыг хорьсон бөгөөд оронд нь Дундад Ази болон Исламын орнуудад алдартай Фулла хүүхэлдэйг санал болгодог.

АНУ


Америкийн зүүн өмнөд хэсгийн Флорида мужид ганц бие болон бэлэвсэн эмэгтэйчүүд Ням гарагт шүхрээр үсрэхийг хориглодог гэнэ.

Саудын Араб


Эмэгтэйчүүд жолоо барих нь биеэ үнэлэлт, садар самуун болон гэр бүл салалтыг дэмжиж буй хэрэг гэж үзэн мөн хатуу хориглодог ажээ.

Ватикан


Хүн амын тоо, газар нутгийнхаа хэмжээгээр дэлхийн хамгийн жижиг тусгаар улс болох Ватиканд эмэгтэйчүүд санал өгөх эрхгүй гэнэ.

Йемен

Йемений шүүхийн өмнө эмэгтэй хүнийг хагас хүн гэж үздэг бөгөөд эмэгтэйчүүд гэрчийн мэдүүлэг өглөө гэхэд шүүх түүнийг харгалзан үзэх нь бараг үгүй.

АНУ 


Америкийн Делавэр мужийн Уайтсвилл гэдэг газар эмэгтэйчүүд эрэгтэйдээ гэрлэх санал тавих нь хориотой.

Итали

Италийн хойд хэсэгт орших Феррара хотод царай муутай эсвэл муу нэртэй эмэгтэйчүүдийг бяслагны үйлдвэрт орох нь хориотой байдаг гэнэ.

Энэтхэг


Энэтхэгийн Асара тосгонд дөчөөс доош насны эмэгтэйчүүд дэлгүүр хэсэх болон болон охидууд нь гудамжинд гар утас хэрэглэхийг хатуу хорьсон байдаг байна. 

БНХАУ

Өмнөд хөрш БНХАУлсад эмэгтэйчүүд зочид буудлын угаалгын өрөөнөөсөө бусад газар нүцгэн явах нь хориотой.

Афганистан


Зэвсэгт мөргөлдөөн, алан хядах ажиллагаа, бослого үймээн дуу чимээ гээд таагүй мэдээлэлтэй байнга нэр холбогддог Афганистанд эмэгтэйчүүд дуу чимээ гаргадаг эсвэл өндөр өсгийтэй гутал өмсөх, чанга инээх гэх мэт энгийн зүйлсийг хатуу хориглосон байдаг ажээ.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


Зочин    1 сар [49.0.218.119]


Мен Бурханхалдун ууланд гарах хориотой. Дашрамд хэлэхэд насанд хvрээгvй хvvхдvvд, согтуу эмэгтэйчvvд гудамжинд орилож чарлахыг хориочээ.


Зочин    1 жил, 11 сар []


Манайд Отгонтэнгэрт гарах хориотой