Спорт


Коби 31 оноо авч багаа хожилд хүргэлээ

4 жил, 8 сар TIMES.MN

 НБА-ийн талбайд есөн тоглолт боллоо.Өчигдөрийн тоглолтод Филадельфи 76 багт хожигдож улиралын эхний хожлыг өгсөн Лос Анжелес Лейкэрс өнөөдөр өмнөх тоглолтодоо Леброн Жеймс тэргүүтэй Клевлэнд Кавалерс багийг хожсон Вашингтон Уйзардс багтай тоглолоо.

Тоглолтын эхний үед 12 оноогоор илүүрхсэн Лейкэрс хоёр болон гуравдугаар үед оноо ойртож 78-75 харьцаатай болжээ. Шийдвэрлэх үеийн төгсгөлд Коби Брайнт шилдэг тоглолтоо үзүүлж таван оноог дараалж авч баг нь 108-104 харьцаагаар долоо дараалсан ялагдлаа зогсоолоо. Тус тоглолтод Коби Брайнт 31 оноог авч багаа тэргүүлсэн бол Жулиас Редль 15 оноо, 19 самбараас бөмбөг авч дабль дабль амжилт үзүүлжээ. Харин эсрэг багаас Жон Уалл 34 оноо, 11 оновчтой дамжуулалт, 7 самбараас бөмбөг авчээ.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.