2017-01-21

Монгол зурагчны бүтээл Дэлхийн шилдэг гэрэл зурагчдын цомогт багтжээ

2016-12-Р Сар-06 TIMES.MN

Азербайжаны “Азертак” агентлагаас дэлхийн 80 орны агентлагуудын сор бүтээлийг өагтаасан цомог эрхлэн гаргажээ.

Тус цомогт Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн гэрэл зургийн албаны дарга Барамсайн Чадраабалын гэрэл зургууд нийтлэгдсэн байна. Азербайжаны "Aзертaк" агентлагаас дэлхийн нэр хүндтэй мэдээллийн агентлагуудаас ирүүлсэн чансаа өндөртэй гэрэл зургаар нийт 400 гаруй хуудастай цомог гаргажээ.

Үндэсний мэдээллийн "МОНЦАМЭ" агентлагийн Гэрэл зургийн албаны дарга Барамсайн Чадраабалын монгол ахуй, ёс заншил, үндэсний их баяр наадмын сурын харваа, Даншиг наадам болон 2016 оны сонгуулийн үр дүнд бүрэлдсэн парламентын эхний өдрийн хуралдаан, АСЕМ-ын уулзалтыг харуулсан 8 гэрэл зураг нийтлэгджээ.

Б.Чадраабалын гэрэл зургуудыг сонирхуулъя.





Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.