2017-01-21

Голландын DJ Б.Шижирбатад хамтран ажиллах санал тавьжээ

2016-11-Р Сар-23 TIMES.MN

"Авьяаслаг Монголчууд" шоуны шилдэг оролцогч график анимейшныг бүжигтэй хослуулан, уран сэтгэмжээрээ олныг татсан Б.Шижирбатын үзүүлбэр дэлхий даяар 7,3 сая орчим тандалт авчээ. 


Түүний гуравдугаар шатны үзүүлбэртээ ашигласан "Faded" дууны ремиксийг хийсэн 19 настай англи гаралтай Норвегийн алдарт DJ, продюсер Alan Walker "WOW, AMAZING SHOW" хэмээн уулга алдан өөрийн цахим хуудаснаа бичжээ. Гайхашрал үүгээр дуусалгүй Нидерландын Бокстелоос гаралтай, 23 настай Голландын DJ, хөгжмийн продюсер Сэмми Рендэрс (Sam Feldt) хөдөлмөрч, шинийг эрэлхийлэгч Б.Шижирбаттай хамтран ажиллах саналаа түүний албан ёсны хуудсаар дамжуулан тавьж, өөрийн и-мэйл хаягаа үлдээсэн байна.




Sam Feldt -ийн хувьд 2014 оноос “House Deep” чиглэлээр уран бүтээлээ туурвиж эхэлсэн бөгөөд 2015 онд гаргасан "Show me love" дуу нь Голландын топ 40 дууны #21-р байр, UK сингл чартын #4-р байр, Белги улсын чартад #15-р байр, Billboard Hot Dance чартад #13-р байрт жагссан. Харин 2016 онд гаргасан "Summer On You togеther" дуу Голландын топ 40 дууны #4-р байр, 9 ба 10 сард Голландын радиогаар хамгийн их тоглогдсон дуугаар шалгарч Нидерландын “Платинум Авардс” хүртсэн. 


Авьяаслаг уран бүтээлч Б.Шижирбатын хувьд одоогоор финалын шатны тоглолтондоо бэлтгээд тун завгүй байгаагаа өөрийн албан ёсны CanionShijirbat хуудсаараа дамжуулан мэдэгдсэн. Тэгэхлээр тус шоуны дараа Голландын залуу уран бүтээлч Sam Feldt -тэй хамтрах эсэх нь тодорхой болох буй за.


Эргэн сануулахад Б.Шижирбатын хувьд тус шоуны туршид үзүүлбэрүүдээ гэгээн алсад одсон андынхаа дурсгалд, үгс бүхэн нь түүний төлөө цохилсон аав ээж нартаа зориулсан бол ялагчийн төлөө өрсөлдөх гайхалтай үзүүлбэрээ хэнд зориулах нь нууц хэвээр байгаа юм. 

                  




Холбоотой мэдээ

АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.