Спорт


Өнөөдөр зургаан бөх барилдана

4 жил, 4 сар TIMES.MN

  Солонгосын Чежү хотноо болж буй жүдо бөхийн гран при тэмцээний хоёр дахь өдрийн барилдаанууд эхэллээ. Өнөөдөр эрэгтэй 73, 81, эмэгтэй 63, 70 кг-ын жингийн барилдаанууд болно. Тэгвэл манайхаас өнөөдөр зургаан бөх Чежүгийн татамид гарч барилдах юм.

Эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд Н.Хадбаатар, Б.Пүрэвдаваа нар зодоглож байгаа бол 81 кг-д О.Ууганбаатар, Э.Мөнхжаргал нар хүч үзэж байна. Харин эмэгтэйчүүдийн 63 кг-д Б.Мөнгөнчимэг, Ц.Цэрэннадмид нар барилдаж байна. Б.Мөнгөнчимэгийн хувьд эхний тойрогтоо АНУ-ын бөх Мартиныг ялж, хоёрдугаар тойрогт Оросын Екатерина Валковатай барилдахаар оноолт таараад байна.

Тэгвэл Ц.Цэрэннадмидын хувьд эхний тойрогтоо Португалын Ана Качолаг ялж, хоёрдугаар тойрогт Солонгосын Кимтэй барилдахаар болоод байна.




Холбоотой мэдээлэл


Олимпийг хойшлуулах уу?
Олимпийг хойшлуулах уу?
2 долоо хоног, 2 өдөр

АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.