Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн тоон мэдээллийг гаргалаа. Сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 3080 тохиолдол шинжилгээгээр батлагджээ. Үүний 1825 нь Улаанбаатарт, 1255 нь орон нутагт бүртгэгджээ.
Мөн хугацаанд халдварын суурь шалтгаантай 2 нас баралт бүртгэгдсэн байна. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 11 210 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдний 3500 нь хөнгөн бол 77 хүний биеийн байдал нэн хүнд байна.
Сэтгэгдэл