Улс төр


Унгар Улсын Үндэсний Ассамблейн дэд дарга айлчилна

4 жил, 6 сар TIMES.MN

Бүгд Найрамдах Унгар Улсын Үндэсний Ассамблейн дэд дарга Др.Латорцаи Янош тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 28-наас 08 дугаар сарын 01-ний өдрүүдэд Монгол Улсад айлчлах юм байна. Төлөөлөгчид айлчлалын үеэр Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдод бараалхаж, УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Унгарын парламентын бүлгийн дарга Ж.Батзандантай уулзалт хийх аж.


Түүнчлэн Бүгд Найрамдах Унгар Улсын Үндэсний Ассамблейн дэд дарга Др.Латорцаи Янош тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсын Ардчилсан сонгуулийн 25 жилийн ойд зориулсан олон улсын хүндэтгэлийн хуралд оролцож, Төрийн ордон, УИХ-ын чуулганы танхимтай танилцах юм байна.




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.