Сахалтай холбоотой сонирхолтой зүйлс олон байдаг. Тухайлбал сахал судалдаг шинжлэх ухааныг «Pogonology» гэж нэрлэдэг бол судлаачийг нь «Pogonologist» гэдэг.

Эрт цагт сахлаа хусвал хийморь лундаагаа алдсантай адил гэж үздэг байсан түүхтэй. Мөн хэн нэгэн нас барсан тохиолдолд гашуудлаа илэрхийлж ургуулдаг байжээ.

Судалгаагаар сахал нь эр хүнийг намбатай бас нийгмийн статус өндөртэйг илэрхийлдэг гэж үзсэн байдаг. Эрт цагт хэн нэгний сахалд зөвшөөрөлгүй хүрвэл ирүүл тулаанд дуудсанд тооцдог байсан зэрэг сонирхолтой баримтуудаас хүргэе.

Эрэгтэй хүний сахал жилд дунджаар 13 см ургадаг. Хэрвээ сахлаа ерөөсөө хусалгүй насан туршдаа ургуулвал 8.3 м болно гэж үздэг.

Forbes Magazine - аас гаргадаг дэлхийн тэргүүн баячуудын жагсаалтанд багтсан эрчүүдийн 98% нь сахалгүй байдаг. Бизнес эрхлэхэд сахалтай байх хамаагүй ч ихэнх хүмүүс сахалтай businessman амжилтанд хүрдэггүй гэж итгэдэг.

Сахалтай холбоотой түүхэн баримт олон байдаг. Тухайлбал XVII зууны үеийн Орост эрчүүдээс 100 рублийн татвар авдаг байсныг Пётр хааны зарлигаар хэрэгжүүлж байсан түүхтэй.

Сахалнаас айдаг хүмүүс байдагт итгэх үү? Ийм айдастай хүмүүс сахал харахаараа эсвэл сахалтай хүний дэргэд очихоороо зүрх нь хүчтэй цохилж бас хөлөрдөг. Сахалнаас айх айдсыг «Pogonophobia» гэж нэрлэдэг ажээ.

Сахал өдрийн цагт хамгийн хурдан ургадаг. Энэ нь магадгүй нартай холбоотой. Нарнаас авдаг Д амин дэм үсийг ургуулах үндэс юм.



Тэгвэл The University of Southern Queensland - ийн судалгаагаар сахал нь нарны хэт ягаан туяанаас арьсыг 95% хамгаалдаг гэдгийг тогтоожээ. Түүнчлэн тоос тоосонцрын харшлаас хамгаалдаг.

АНУ-ын XVI дахь ерөнхийлөгч Abraham Lincoln - ийг сахлаа ургуулах шийдвэрт нь Grace Bedell (1848 - 1936) гэдэг эмэгтэй нөлөөлжээ. Тэрээр 11 настайдаа түүнд хандан сахлаа ургуулах санал тавьсан захидлыг илгээсэн байдаг. Abraham хожим тэр охинтой биеэр очиж уулзсан түүхтэй.

NASA - гаас сансрын нисгэгч нарыг сахал тавихыг хориглодог. Тэгвэл зарим орны загасчид сахлаа хусдаггүй. Сахлаа хусахгүй байх нь загас барих чадварыг нь 34.67% - аар нэмдэг гэнэ.

Дэлхийн хамгийн урт сахалтай хүнээр Норвегийн фермер Hans Nilsen Langseth- ийг нэрлэдэг. Сахлыг нь 5.33 м урт байсан гэсэн ташаа мэдээлэл байдаг. Үнэндээ оршуулахаас нь өмнө 30 см - ийг нь тайрч The Smithsonian Institution - ийн музейн үзмэрт өгсөн байдаг ажээ. 

Тэгвэл хамгийн урт сахалтай эмэгтэй бол АНУ-ын иргэн Vivian Wheeler юм. Генийн Werewolf Syndrome - той түүний сахал 25.5 см урт гэнэ.

Зарим эрэгтэй сахлаа сайхан ургуулахын тулд секс хийхээс татгалздаг. Секс хийгээгүй үед сахал хурдан ургадаг. Энэ нь эрчүүдийн тестостерон гормонтой холбоотой юм. 

Тэгвэл зарим эрчүүдийн сахал ургадаггүй. АНУ-ын эмч Dr. Jeffrey S. Epstein - ийн хэлснээр 10 жилийн өмнө жилд таван л хүнд сахал шилжүүлэн суулгадаг байсан бол одоо долоо хоногт гурвыг хийдэг болжээ. The New York Timesсэтгүүлд бичсэнээр үнэ нь $4000 - $22.000 ам.доллар байдаг гэнэ.

The Boston University - ээс явуулсан судалгаагаар эрэгтэй хүн амьдралынхаа 3350 цагийг сахлаа хусахад зориулдаг гэнэ. Энэ нь 139 өдөр = 4.6 сартай тэнцэнэ.