Улс төр


МАН-ыг засгаас гаргахыг 100 хувь дэмжлээ

4 жил, 6 сар TIMES.MN

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр хуралдлаа.  АН-ын Гүйцэтгэх зөвлөлөөс өгсөн чиглэлийн дагуу Засгийн газарт хамтран ажиллаж байгаа МАН-ын гэрээний биелэлт, мөн МАН-тай байгуулсан гэрээгээ цуцлах ёстой гэсэн шийдвэрийг хэлэлцээд 100 хувь дэмжсэн байна.

Тус хуралдаанд АН-ын дарга, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг тэргүүтэй 37 гишүүн оролцжээ.


МАН-ыг Засгийн газраас гаргах шийдвэр гаргасантай холбоотойгоор УИХ дахь бусад нам, эвслийн бүлгүүдтэй зөвшилцөж, шинэ сайд нарын асуудлыг хэлэлцэх ёстой гэсэн даалгаврыг бүлгээс АН-ын дарга, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар нарт үүрэг болгожээ.Харин МАН-ын зургаан сайдыг наадмын өмнө чөлөөлөх үү, наадмын дараа чөлөөлөх үү гэдгийг бүлгийн төвшинд нарийн ярилцаагүй аж. МАН-ыг  600 гаруй хүнийг ажлаас чөлөөлсөн,  УИХ-аас байгуулагдсан холбогдох гол хуулиудыг боловсруулах ажлын хэсэгт МАН-ын гишүүд ажиллаж байгаа ч хойшлуулж гацаадаг зэрэг олон үндэслэлийг иш болгожээ. 




Холбоотой мэдээлэл


АНХААРУУЛГА


Уншигчдын бичсэн сэтгэгдэлд times.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.