Д.Мөнх-эрдэнэ авилгатай тэмцэх газар шаардлага хүргүүлж бай…
28 минут
Сэрэмжлүүлэг: Байшин шатаж дөрвөн хүн амиа алджээ
58 минут
Танилц: Энэ долоо хоногийн теле хичээлийн хуваарь
1 цаг, 41 минут
Гурван сая төгрөгийн азтан дөрөв, 1.5 сая төгрөгийн азтан 3…
2 цаг, 54 минут
Гишүүдийн “давхар” дээл олон улсын байгууллагын албан тушаа…
2 цаг, 57 минут
Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана
3 цаг, 1 минут
Байнгын хороод төсвийн төслийг хэлэлцэнэ
3 цаг, 2 минут
Ш.Цэрэнлэй, Ш.Бат-Эрдэнэ нар Пауэрлифтингийн дэлхийн аварга…
19 цаг, 1 минут
Эрээнд халдварын тохиолдол 14 боллоо
19 цаг, 2 минут
ЭМЯ: 1321 иргэнээс халдвар илэрч, 17 хүн нас барлаа
1 өдөр
Өнөөдөр дархлаажуулалтын цэгүүд ажиллахгүй
1 өдөр, 1 цаг
Франкфуртын номын олон улсын яармагийн хамгийн содон зохиолч
1 өдөр, 20 цаг
ЭМЯ: 1,731 тохиолдол PCR-аар батлагдаж, 17 хүн нас барлаа
1 өдөр, 23 цаг
ӨМӨЗО-д коронавирусийн 15 тохиолдол бүртгэгджээ
2 өдөр, 16 цаг
16-17 насны 26477 хүүхэд дархлаажуулалтын бүрэн тунд хамраг…
2 өдөр, 17 цаг
Сураггүй алга болсон 3 настай охиныг олжээ
2 өдөр, 17 цаг
НӨАТ-ын буцаан олголтоор татвараа шимтгэлгүй төлөх боломж б…
2 өдөр, 18 цаг
Чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
2 өдөр, 18 цаг
Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд
2 өдөр, 18 цаг
Улс орнууд COVID-19-тэй зэрэгцэн “амьдрахаар” шийдлээ
2 өдөр, 18 цаг
Д.Мөнхбаатар: Аймгийн хэмжээнд МАА-н өвөлжилтийн бэлтгэл 61…
2 өдөр, 18 цаг
Шөнө бөх унтаж амрах 9 зөвлөгөө
2 өдөр, 19 цаг
ЭМЯ халдвар аваад эдгэрсэн хүмүүсийн тоог мэдээлэх шаардлаг…
2 өдөр, 19 цаг
Шадар сайд ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчуктэ…
2 өдөр, 20 цаг
Б.Баатархүү: С.Жавхлан руу 11 удаа залгахад ямар ч хариу өг…
2 өдөр, 20 цаг
Нүүрс тээвэртэй холбоотой 10 тэрбумын авлигын асуудлаар тээ…
2 өдөр, 21 цаг
Энэ сарын 23-наас ихэнх нутгаар хүйтэрнэ
2 өдөр, 21 цаг
Б.Бямбадорж: Жирэмсэн эх, хүүхэд халдвар авах нь нэмэгдэх х…
2 өдөр, 21 цаг
"Вакцины гуравдугаар тун дельта хувилбарт сайн үйлчилж байн…
2 өдөр, 22 цаг
У.Хүрэлсүх: Монгол, Герман цэргүүдийн дайчин нөхөрлөл батжи…
2 өдөр, 22 цаг
Еврей эцэг эхчүүдийн хүүхдээ хүмүүжүүлдэг 10 зарчим
2 өдөр, 23 цаг
Туулах чадвар сайтай автомашин гардуулан өглөө
2 өдөр, 23 цаг
ЭМЯ: 1719 иргэнээс халдвар илэрч, 19 хүн нас барлаа
2 өдөр, 23 цаг
УИХ-ын эмэгтэй гишүүд НҮБ-ын суурин төлөөлөгч Илейн М. Конк…
2 өдөр, 23 цаг
Бейрутийн харанхуй бидэнд юуг хэлнэ вэ?
3 өдөр
Б.Ууганбаяр: Гурав дахь тунгийн хамрагдалтыг 30-аас дээш бо…
3 өдөр
Х.Булгантуяа: Зарим яамыг дагаж агентлаг байгуулах нь төсви…
3 өдөр
Хүндэвтэр оноштой иргэдийн тоо энэ долоо хоногт өссөн
3 өдөр, 10 цаг
Халдвар гарснаас болж багш нарын урамшууллыг олгохгүй байх …
3 өдөр, 11 цаг
Д.Тэрбишдагвын ном Франкфуртын олон улсын үзэсгэлэн яармаг…
3 өдөр, 11 цаг
Үр тариа хураалт 74 хувьтай, хүсний ногооны хураалт 92,5 ху…
3 өдөр, 11 цаг
Шинээр хоёр яам байгуулах төслийг дэмжлээ
3 өдөр, 12 цаг
Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт өгсөн иргэдийн тал н…
3 өдөр, 12 цаг
У.Хүрэлсүх: Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэн яаралт…
3 өдөр, 13 цаг
Ц.Идэрбат, Э.Батшугар нар Улсын Их Хурлын гишүүний тангараг…
3 өдөр, 14 цаг
Шүүхээс 13 хүний эцэг, эх байх эрхийг хасчээ
3 өдөр, 14 цаг
"Эрдэнэс Монгол" ХХК-ийн захирал Д.Хаянхярвааг цагдан хорих…
3 өдөр, 15 цаг
" The Hu" хамтлаг Европыг байлдан дагуулна
3 өдөр, 15 цаг
Г.Тэмүүлэн: Хөгжлийн бодлого төлөвлөлтийн яам нь Монгол улс…
3 өдөр, 16 цаг
Л.Халтар: Гашуунсухайт-Ганцмод хоорондын төмөр замын хил хо…
3 өдөр, 16 цаг

Баянгол дүүрэгт зөвшөөрөлгүй барьсан 500 орчим гарааш, чингэлгийг буулган, тохижилтын ажил хийж байна

Нийслэлийн хэмжээнд зөвшөөрөлгүй барьсан тоосгон гараашийг буулгах, газрын зөрчилтэй байршлуудын эзэмших эрхийг цуцлан, нийтийн эдэлбэр газарт бүртгэх, бүтээн байгуулалт, ногоон байгууламж хийх ажил үргэлжилсээр байна. Тухайлбал, Баянгол дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэр “Голден парк” хотхоны орц, гарцын хэсгийн авто замын нөлөөлөлд өртсөн зөвшөөрөлгүй тоосгон гарааш, чингэлгүүдийг буулган, авто зогсоол, авто замын ажлыг хийж буй. Дүүргийн Засаг даргын захирамжийн хүрээнд “Голден парк” хотхоны ард, нийтийн эзэмшил газарт зөвшөөрөлгүй барьсан 43 гараашийг буулган, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар авто зогсоол, хоёр эгнээ зам барих ажлыг гүйцэтгэж байна. Тус 25 дугаар хороо 3131 өрхтэй бөгөөд 12 мянга гаруй оршин суугчтай аж. Нийтийн эзэмшил газарт зөвшөөрөлгүй барьсан гараашнаас болж тус орчмын хотхонууд руу түргэн тусламж болон галын машин орох боломжгүй байжээ.

                                                  ӨМНӨ НЬ                                                   ОДОО

      

25 дугаар хорооны Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Алтанцэцэг “Голден парк-1” хотхоны ард байрлах 43 гараашийг буулган, газрыг чөлөөлснөөр хоёр эгнээ авто зам, авто зогсоол, гэрэлтүүлэг, ус зайлуулах хоолойг цогцоор нь шийдэж байна. Өмнө нь тус хотхонууд руу орж, гарахад хүндрэлтэй, оршин суугчид маш бухимдалтай байдаг байсан. Уг хэсгийн газрын зөрчлийг арилган, бүтээн байгуулалт хийж байгаад 25 дугаар хороо, тэр дундаа “Голден парк” хотхоны оршин суугчид маш сэтгэл хангалуун, хүлээлттэй байгаа” гэв. “Голден парк” хотхоны оршин суугчид ч хотхон руу орох орц, гарц хүндрэлтэй байсныг хэлээд тус бүтээн байгуулалтад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байлаа.

Гарааш чөлөөлсөн байршилд 1.5 метр өргөнтэй явган хүний зам, хоёр урсгалтай авто зам, 120 машины авто зогсоол, борооны ус зайлуулах шугамын бүтээн байгуулалтууд хийж байна. Одоогийн байдлаар борооны ус зайлуулах шугамын ажил 80 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд энэ долоо хоногтоо багтаан дуусгахаар төлөвлөсөн тухай гүйцэтгэгчээр ажиллаж буй “DYKB” ХХК-ийн замын инженер А.Мөнх-Эрдэнэ ярьж байв.

Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар “2021 онд нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжаар дүүргийн хэмжээнд зөвшөөрөлгүй барьсан 500 орчим тоосгон гарааш, төмөр чингэлгийг буулган, тохижилтын ажлыг хийж байгаа. Гараашнуудыг буулгахдаа эзэмшигчдэд нь хоёр болоод түүнээс олон удаагийн мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн. “Голден парк” хотхоны газар чөлөөлөлттэй ижил төстэй хэд хэдэн байршлууд бий. Тухайлбал, дөрөвдүгээр хорооны Арктай шар байрны урд буюу 20 дугаар сургуулийн хойно нийтийн эдэлбэр газар зөвшөөрөлгүй барьсан 53 тоосгон гараашийг буулган, хоёр эгнээ авто зам, явган хүний зам, ил зогсоолын хучилт, тохижилтын ажлыг хийж дуусгасан. Мөн 17, 18, 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Чингүнжавын гудамжийг Амарсанаагийн гудамжтай холбох 0.96 км авто замын нөлөөлөлд өртсөн 50 тоосгон гараашийг буулгасан. Ийнхүү авто замын зорчих хэсгийн өргөнийг зургаан метр хүртэл тэлж, хоёр метр өргөнтэй явган хүний замыг шинээр тавин, иргэдийн ая тухтай орчинд амьдрах нөхцөл боломжийг бүрдүүллээ. Мөн 10 дугаар хорооны 141 дүгээр цэцэрлэгийн урд байрлах 57 тоосгон гарааш, нэг хүнсний мухлагийг чөлөөлөн хорооны цогцолбор барилгыг барихаар төлөвлөж байна. Уг барилгыг барьснаар төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, түргэн шуурхай, хүртээмжтэй байдлаар хорооны оршин суугчдад хүрч ажиллах боломж бүрдэх юм” хэмээв.

                                                  ӨМНӨ НЬ                                                               ОДОО

                                                             Арктай шар байрны урд тал

Ийнхүү нийслэлийн хэмжээнд зөвшөөрөлгүй барьсан, хуучин тоосгон гараашийг буулган, нийтийн эдэлбэр газрыг иргэдэд хүртээмжтэй байдлаар тохижуулах, иргэдийг эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэх ажил үргэлжилсээр байна.

Сэтгэгдэл