Улс төр


Л.Энх-Амгалан: Хоёр сарын хугацаанд 2 их наядаар төсвийн орлогыг бүрдүүлж чадах уу?

5 жил, 2 сар TIMES.MN
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2015 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ


Л.Энх-Амгалан: Төсвийн төсөөллийн 9 үзүүлэлтийг батлах талаар ярьж байна. Гол асуудал төсвийн орлого. Эхний 10 сарын гүйцэтгэлээр төсвийн орлого 4 их наяд байгаа юм байна. Тэгтэл төсвийн төсөөлөл дээр 6 их наядаар батлах гээд байна. Одоо хоёрхон сарын хугацаанд 2 их наядаар төсвийн орлогыг бүрдүүлж чадах уу? Бодитой төсвийн төсөөллийг баталмаар байна.

Нийт зарлагын дээд хэмжээг 7.2 их наядаар баталж өгөх гэж байна. Тэгвэл 10 сарын гүйцэтгэлээр төсвийн зарлагын гүйцэтгэл нь хэд байгаа юм бэ?  Орлогоо бүрдүүлж чадахгүй бол зардлаа санхүүжүүлж чадахгүй, дараа нь алдагдлаа Засгийн газрын бонд гаргаж санхүүжүүлэх болно. Эргээд Засгийн газрын дотоодын өр нэмэгдэх эрсдэлтэй. Энийгээ хэр зөв тооцоолсон бэ?

Б.Болор: Төсвийн тодотголыг өргөн барихад 9 сарын сүүл байсан. Тухайн үеийн гүйцэтгэл тоон дээрээ уялдуулж гаргасан. Төсвийн тодотголыг өргөн барьснаас нэг сарын хугацаанд орлогын биелэлт маш сайн явж байгаа. Энэ хэмжээгээрээ орлогоо бүрэн олох болмжтой гэж тооцож байна. Зарлагын хувьд 5 орчим их наяд төгрөгийн зарлага гаргасан

Л.Энх-Амгалан: Төсвийн тодотгол өргөн барьснаас нэг сарын дотор орлогын биелэлт сайн байгаа гэлээ. Тэгвэл сайн байгаагийн шалтгаан нь юу юм бэ? Хөрөнгө оруулалтын гүйцэтгэл хэдэн хувьтай гарах вэ? Он дамжиж хэдэн хөрөнгө оруулалт дамнах вэ?

Б.Болор: Орлогын хувьд жил жилд сүүлийн гурван сард орлогын 40-д хувь орж ирдэг жишиг байна. Энэ жишгээр 10 сард орлого нилээд сайн төвлөрч байгаа. Бид 6 их наяд төгрөгийг олчихно гэсэн тооцоолол байгаа учраас л оруулж ирсэн байгаа. Зарлагын хувьд хөрөнгө оруулалтын ажлууд хийгдээд явж байна. Гүйцэтгэлээрээ санхүүжилтууд явагдаж байгаа. Санхүүжилт явж байна. Хөрөнгө оруулалтын гүйцэтгэл 50 орчим хувьтай байна.

О.Баасанхүү: Архи тамхины татвараас 60 тэрбумыг олоод, тэтгэвэр тэтгэмжийн доод хэмжээг өсгөнө гэсэн мэдээлэл яваад байна. Тэтгэвэр, тэтгэмж, цалин нэмэгдэх боломжийг яаж харж байна вэ? Оюутолгойн валют бүх банкаар ороод ханш бууна гэдэг мэдээлэл цацагдаад байна. Энийгээ тооцсон уу. Нэгэнтээ эдийн засагт 4 тэрбум ам.доллар ороод ирж байгаа юм чинь, долларын ханшаа 1000 төгрөгөөр оруулбал яасан юм. Уул уурхайгаас гадна хөдөө аж ахуйн салбараас маш их орлого олох юм шиг ойлголт их гарч байна. Уул уурхайн орлого дээрээ зөвхөн сурилаад байна уу, бусад орлого дээр яриад байна уу.

З.Энхболд: Төсвийн хүрээний мэдэгдлийн өөрчлөлтийг ярьж байна. Асуусан асуултууд эрх оны төсөвтэй холбоотой учир хариулах шаардлагагүй.

О.Содбилэг: Нефтийн онцгой албан татварыг өгсгөвөл бензиний үнэ өснө. Энэ салбарт 8 жил ажилласан хүний хувьд хэлэхэд, ОАТ-ыг нэмэгдүүлэхэд үнэ өсөхгүй гэдэг чинь буруу, бас нефть импортлогчид галзуу ашиг олоод байна гэдэг чинь буруу. Б.Болор сайд ч НИК компанид ажиллаж байсан, мэдэх учиртай. Түүхий тосны үнийг 50 долларт тооцсон байна. Тэгтэл өнөөдөр энэ үнэд хүрээгүй байгаа ш дээ. Бизнесийг мохоох юм ярих хэрэггүй ш дээ. Шатахууны үнэ өсөх юм бол иргэдийн нуруун дээр л ачаалал ирнэ.

З.Энхболд: Содбилэг гишүүн НИК-ийн хувьцаатай болохоор онцгой албан татварыг нэмэгдүүлэх эсвэл буруулах асуудлаар санал хураалтад оролцохгүй шүү.

 

    Д.Ганхуяг: Нефть импортлогчид ачаа үүрдгийг мэдэж байна, гэхдээ 13 хувийн ашигтай байгаа. Түүхий нефтийн үнэ буурсан байгаа, төр татвараа нэмээд улсын төсвийн орлогыг бүрдүүлж байгаа. Татвар аваад урсгал зардлыг санхүүжүүлж байна гэж байна. Тонн тутамд 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлж оруулж ирж байгаа. Компанийн төсвийг биш улсын төсвийн орлогоо нэмэгдүүлье гэж Засгийн газар оруулж ирсэн. Бүсийн тухайд зохицуулалт хийх боломжтой гэлээ.




Л.Ариун

 


 




Холбоотой мэдээлэл